Сэлэнгэ аймгийн Түшиг суманд “Алтан гадас” одонг хүртээв

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд “Алтан гадас” одонг хүртээв

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд “Алтан гадас” одонг хүртээв

Газар тариалангийн анхны шанг татсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумынхан Атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонг хүртлээ.

Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болохоор сумын иргэд өчигдөр /2019.11.17/ Соёлын төвдөө цуглаж, аймаг сумын удирдлага, нутгаасаа сонгогдсон төрийн түшээтэйгээ хамт "Алтан гадас" одонгоо хүлээж авав. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Орхон, Сэлэнгийн бүс нутгийн ард түмнийг төрд төлөөлж суугаа, УИХ-ын гишүүн, Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Түшиг сумын удирдлага, Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ёслолд оролцсон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ үеэр "Төрийн түшээгийн хувьд энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Та нар өнөөдрөөс эхлээд төрд үнэлэгдсэн гавьяатнууд боллоо шүү. Үүнийг үргэлж санаж, маш сайн хөдөлмөрлөж яваарай. 60 жилийн өмнө анхны анжис тавьсан анхдагчид нь та нар байсан. 60 жилийн дараа Сэлэнгэ түмний маань 17 сумыг төлөөлж, анхны одонт сум боллоо. Атрын ойг энэ жил тэмдэглэж байгаа цаг үед анхны том шагналтнууд нь та нар боллоо. Төр түмэн нүдтэй гэдэг. Төр өнөөдөр маш зөв хүмүүстэй, маш зөв цагтаа шагнал олголоо. Монгол Улсыг тэжээж байгаа, өнөөдөр ажиллаж байгаа, өмнө нь ажиллаж байсан,  ирээдүйд ажиллах та бүхэндээ баяр хүргэе. Бидэнд хийх ажил их бий. Энэ аймаг бол Монгол Улсыг тэжээдэг аймаг гэж бахархах дуртай, би. Сэлэнгийн хөдөлмөрч ард түмэн энэ улсын бүх хүнд ачааг нуруундаа үүрч яваа шүү. Сэлэнгэ нутгийн ард түмний хөдөлмөрч зан чанараар ямагт бахархаж явдаг юм. Бидний аав ээж хийж бүтээхийн төлөө төрсөн. Бидний ирээдүй ч хийж бүтээхийн төлөө явна гэдэгт огт эргэлздэггүй. Бүгдээрээ төрийн итгэлийг дааж сайхан амьдраарай" хэмээлээ. Атар газар эзэмшсэний анхны шанг татсан өдөр нь 1959 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр бөгөөд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 156 дугаар тогтоолоор Зэлтэрийн сангийн аж ахуйг байгуулж байсан түүхтэй ажээ. Анхны илгээлтийн эзэд болох 30 гаруй залуу орос мэргэжилтний хамт тулгын чулууг тулж байжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж