Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё энэ сарын 10-нд эхэлсэн. Өчигдөр /2019.11.17/ болсон найм дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал Тамаваши Б.Мөнх-Оргилтой учраа тааран барилдаж өрсөлдөгч бөхөө ёрикири мэхээр буулган авч, долоон даваа нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байна.
Тамаваши, Хакүхо нар барилдахаасаа өмнө сэтгэл зүйн барилдаан хийсэн нь үзэгчид, сүмо сонирхогчдын анхаарлыг ихэд татаж, үзэгчдийг багагүй шуугиулав. Үзэгчдийн зүгээс тэдний барилдааныг бие биенийгээ айлгах, цочоох барилдааны тактик гэж дүгнэж байгаа бол нэг хэсэг нь Хакүхогийн гаргасан үйлдэлд тааламжгүй сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хакүхошгийн араас Комүсүби Асанаяама болон маэгаширагийн 13-т эрэмбэлэгдэж буй Кагаяки нар зургаан даваа, хоёр унаатайгаар нэхэн барилдаж байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ