Удирдлага тань таныг дараагийн албан тушаалд бэлтгэж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Удирдлага тань таныг дараагийн албан тушаалд бэлтгэж байгаа юу?

Удирдлага тань таныг дараагийн албан тушаалд бэлтгэж байгаа юу?

Удирдлагууд өөрсдийн итгэж найддаг ажилтнаа албан тушаал дэвших боломжид бэлтгэж буйг харуулах 5 шинж чанарыг дурдъя.

1.Таны зөвлөгөө, саналыг сонсохыг хүсдэг

Мэдээлэл, мэдлэгээр баялаг удирдагч хүн бол ирээдүйд албан тушаал дэвшихээр төлөвлөж буй хүний сургагч багш юм. Та янз бүрийн орчинд (жишээлбэл: хэлэлцүүлэг, багийн хурал гэх мэт) төрөл бүрийн хүнтэй чөлөөтэй санал бодлоо хуваалцах нь танд хөрөнгө оруулалт болно. Хэрэв удирдлага тань танаас зөвлөгөө, тусламж авахыг хүсч байвал чөлөөтэй саналаа илэрхийлж өөртөө итгэлтэй байгаарай! Учир нь танд итгэж байна гэсэн үг.

2.Төсөл хөтөлбөрийг бие даан удирдахыг санал болгоно

Чадварлаг удирдагч байх эсвэл болохыг хүсвэл та тодорхой нэг чиглэлд мэргэшсэн гэдгээ бусдад харуулах хэрэгтэй. Удирдлага тань төслийн үйл явцад оролцох, төслийг удирдан чиглүүлж авч явахад танд туслах, та санаачлаг гаргаж, төслийг удирдах шаардлага тулгарч байгаа бол таныг дараагийн төвшинд бэлтгэж байна гэж ойлгож болно.

Таны удирдлага танаас төсөл хэрэгжүүлэн ажиллахыг санал болгож, тодорхой үүрэг даалгаврыг өгнө. Жишээ нь:

  • Төсөлтэй холбоотой бүх мэдээллийг бичих;
  • Төсөлтэй холбоотой оролцогч талуудтай харилцах;
  • Төслийн төлөвлөгөө, бодлого хөтөлбөрийг боловсронгуй болгох;
  • Төслийн шинэчлэлт, өөрчлөлтийг танилцуулах;
  • Хурал зохион байгуулах гэх мэт.

Үүний зэрэгцээ удирдлага тань төслийн үр дүнг хэмжихэд туслах цаашлаад таны дэмжигч, зөвлөхөөр ажиллах болно.

3.Бусдаас санал, шүүмж сонсохыг зөвлөнө

Санал, шүүмж нь танд юуг зөв хийж, юун дээр алдаа гаргаж байгааг олж мэдэхэд хэрэгтэй. Удирдлага тань янз бүрийн төвшины ажилчдаас өөрийнхөө хувь хүний болон мэргэжлийн ур чадварын талаар санал шүүмжийг нээлттэй хүлээн авахыг зөвлөж байгаа нь таныг алдаа дутагдлаа олж харж, цаашид өөрийгөө хөгжүүлэх зэвсэг болгон ашиглахыг хүсэж буй хэрэг юм.

4.Санхүүгийн асуудлыг хэрхэн удирдах, шийдвэрлэх арга замыг заана. 

Төсөв, санхүүтэй холбоотой ажлууд хариуцлага өндөртэй, нарийн төвөгтэй хэдий ч та үүнд суралцаж, зохион байгуулж чадвал санхүүгийн зохицуулалт хийх чадвартай менежер болж чадна. Хэрвээ удирдлага тань бага хэмжээний төсөвтэй төсөл хөтөлбөр дээр ажиллахыг санал болгох, эсвэл төсвийг хянах үүрэг өгөх, ирэх оны төсвийг хянах, боловсруулахад танаас тусламж хүсэж болно. Энэ нь танд боломж олгож, таныг дараагийн төвшинд бэлтгэж буйн нэг хэлбэр юм.

5.Тасралтгүй бие даан суралцах боломжийг олгодог.

Урт хугацааны үүрэг даалгавар нь танд янз бүрийн арга барилаар суралцах боломжийг олгодог. Тодорхойгүй урт хугацааны ажил нь ажилчдыг тэдэнд зөвхөн өдөр тутмын ажлаасаа гадна нэмэлт мэдээлэл, шаардлагатай судалгаа шинжилгээг бие даан хийхийг шаарддаг. Жишээлбэл: Хэрвээ та хүний нөөцийн ажилтан бол, танай удирдлага танд хүний нөөцийн хэлтсийн арга хэмжээг бие даан зохион байгуулахыг даалгаж болно. Энэ нь таны ур чадвараа батлан харуулах боломж юм. Танд албан тушаал дэвших боломж ирэхэд та бэлэн байх хэрэгтэй. Удирдах албан тушаалд ажиллахад танаас нэлээдгүй хүчин чармайлт шаардана гэдгийг санаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж