E-спорт: Хятадын баг тэргүүлж 2,5 сая долларын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

E-спорт: Хятадын баг тэргүүлж 2,5 сая долларын эзэн боллоо

E-спорт: Хятадын баг тэргүүлж 2,5 сая долларын эзэн боллоо

Өнгөрөгч долоо хоногт League of Legends-н финалын тоглолт болж Испанийн Берлинд төвтэй G2 Esports болон Хятадын FunPlus Phoenix багууд тоглон Хятадын FunPlus Phoenix баг Best of 5 цувралд 3 дараалан ялж, өөрсдийн олон улсын анхны League of Legends -н 2 дахь цомоо гардан авлаа. Мөн түүнчлэн ялагчийн шагнал 2,5 сая ам.долларын эзэн болж чадлаа.  Тэд тэмцээний хагас шигшээд өнгөрсөн оны аваргууд болох нутаг нэгт Invictus Gaming багийг хожин финалд шалгарсан билээ.

Riot Games-н бүтээсэн League of Legends pro games нь манай гаригийн хамгийн их үзэлттэй видео тоглоомын тэмцээнүүд болон үлджээ. Мөн уг тэмцээний 32 кг аваргын цомын цүнхийг хувцас загварын алдартай бренд Louis Vutton урлажээ. Ес дэх удаагийн League of Legends-н дэлхийн аваргад 13 бүсээс шалгарсан 24 баг Берлин, Мадрид, Парис зэрэг гурван хотод энэ оны аравдугаар сарын 2-оос арваннэгдүгээр сарын 10-н хүртэл өрсөлдлөө.

Сонирхуулахад, 2020 оны тэмцээн нь БНХАУ-н Шанхай хотод зохиогдохоор төлөвлөгджээ.

   ЭХ СУРАВАЛЖ: ESPN.COM

                                                                                                             Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж