Монгол Улсын Их хурлын Тамгын газрын ажилтнуудын мэдээллийн цаг боллоо | News.MN

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын ажилтнуудын мэдээллийн цаг боллоо

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын ажилтнуудын мэдээллийн цаг боллоо

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын ажилтнуудын мэдээллийн цаг боллоо

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын  ажилтнуудын мэдээллийн цаг өнөөдөр /2019.11.18/ боллоо. Уг мэдээллийн цагаар БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан 15 хоногийн сургалтад хамрагдсан 8 албан хаагч сургалтынхаа талаар нийт албан хаагчдад мэдээлэл өглөө.

УИХ-ын Тамгын газар гадаад, дотоодын сургалтыг нээлттэйгээр явуулж, сонгон шалгаруулалт зарлаж бүх албан хаагчдад боломж олгож байгаа билээ. Энэ хүрээнд уг сургалтад нийтдээ 10 албан хаагч материалаа ирүүлсэн байна. Үйл ажиллагааг  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нээн, хөтлөн явуулсан юм.

“Бүс ба зам санаачилгын хүрээн дэх эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаа” сэдэвт илтгэлийг Хууль, эрх зүйн хэлтсийн нарийн бичгийн дарга Х.Шижирмөнх, “Бүс ба зам санаачилгын хүрээнд хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт илтгэлийг Хууль, эрхзүйн хэлтсийн референт Б.Баярсайхан, “Макро эдийн засгийн хөгжлийн стратеги ба төлөвлөлт” сэдэвт итгэлийг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах референт Д.Эрдэнэсамбуу нар танилцуулсан юм. Ажилтнууд сэдэвтэй холбоотойгоор илтгэгчдээс сонирхсон асуултаа асууж, санал солилцож, мэдээлэл авсан юм хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж