Дэлхийд нэр хүндтэй “INTERNATIONAL BANKER” сэтгүүлээс 2015 оны Монгол улсын “ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-аар Капитал банкийг шалгарууллаа.
“INTERNATIONAL BANKER” сэтгүүл нь дэлхийн 80 гаруй улс орны санхүүгийн байгууллага, корпорацийн 50 мянга гаран гүйцэтгэх удирдлага, менежерүүдийн сонгон уншдаг сэтгүүл бөгөөд уг шагналыг банк, санхүүгийн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай 5 хараат бус шүүгчдийн бүрэлдэхүүнтэй, 50 мянга гаруй уншигчдын санал асуулгаар тодруулдаг зарчимтай.
Шагналд нэр дэвшсэн банкуудын зах зээлд эзлэх хувь хэмжээ, харилцагчийн үйлчилгээ, техник технологи, салбар нэгж, инноваци, зохистой засаглал, нийгмийн хариуцлага зэрэг үзүүлэлтүүдийг авч хэлэлцэж шалгаруулдаг байна. Энэ оны хувьд Монгол улсаас арилжааны 4 банкийг сонгон, шалгаруулалт явуулсанаас ийнхүү Капитал банк анх удаагаа Монгол улсаас шалгарлаа.
Үндэсний 100%-ийн хөрөнгө оруулалттай, арилжааны анхны Капитал банк нь улс орны хэмжээнд нийт 90 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банк, санхүүгийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай үзүүлэн, жижиг дунд бизнесийг дэмжин, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй бичил ногоон үйлдвэрлэл, ногоон үйлсийн аянд нэгдсэн цахим, ногоон банк байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
25 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн харилцагч Та бүхэндээ баярлалаа.