Дэвид Вилла улирлын тоглолтын дараа зодог тайлна | News.MN

Дэвид Вилла улирлын тоглолтын дараа зодог тайлна

Дэвид Вилла улирлын тоглолтын дараа зодог тайлна

Дэвид Вилла улирлын тоглолтын дараа зодог тайлна

Хөлбөмбөгийн ногоон талбайн сэлгээ, солилцоо, "наймаа" энэ өдрүүдэд өрнөж байна. Үүнээс хамгийн их анхаарал татаж буй томилгоо бол Терри Анри Америкийн хөл бөмбөгийн Мажор лигийн Монтреал Импакт багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон явдал. Монакогаас халагдсаныхаа дараа ажилгүй байсан 42 настай Франц эрхэм энэ удаад Америк руу хоёр жилийн хугацаатай хөлгийн жолоо заллаа.

Түүнээс гадна хуучин Их буучдын дасгалжуулагч Арсен Венгер ФИФА буюу Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны олон улсын хөлбөмбөгийн хөгжил хариуцсан даргын албан тушаалд томилогдлоо.  Тоттенхамын Англи жигүүрийн хамгаалагч Данни Рөүз клубтайгаа байгуулсан гэрээ нь дуусмагц клубээсээ явахаа зарласан бол энэ цаг үеийн гайхамшигт довтдогчдын нэг дэлхий, европын аварга Дэвид Вилла энэ улирлын дараа албан ёсоор зодог тайлахаа зарлалаа. Тэрбээр одоогоор арлын Японы Жэй лигийн Виссел Кобе багт тоглож байгаа билээ.

Манчестер Ситигийн гол тоглогч Бернардо Силва өөрийнхөө твиттерийн арьс өнгөний үзэл гаргасан жиргээнээсээ болж 50’000 фунтээр торгуулж, мөн дээрээс нь энэ сарын 23-нд болох Челси-тэй хийх лигийн чухал тоглолтыг өнжихөөр болжээ.

ЭХ СУРВАЛЖ: THEGUARDIAN.COM

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж