Пап лам байгаль бохирдуулахыг гэмт хэрэг хэмээн хуульчлахыг уриаллаа | News.MN

Пап лам байгаль бохирдуулахыг гэмт хэрэг хэмээн хуульчлахыг уриаллаа

Пап лам байгаль бохирдуулахыг гэмт хэрэг хэмээн хуульчлахыг уриаллаа

Пап лам байгаль бохирдуулахыг гэмт хэрэг хэмээн хуульчлахыг уриаллаа

Амазоны төлөө Бишопуудын синод дээр гарсан саналын дараа Пап лам Францис сүмийн албан ёсны сургаалд байгаль бохирдуулахыг нүгэл хэмээн тооцохоор төлөвлөж байна гэж мэдэгдэв. Олон улсын Эрүүгийн эрх зүйн нийгэмлэгийн гишүүд "Эрүүгийн шударга ёс ба корпорацийн бизнес" сэдвээр Ромд төвлөрсөн бага хуралд арваннэгдүгээр сарын 13-16-нд оролцох үеэр "Бид Католик Сүмийн Катехизм сургаалд байгаль бохирдуулахыг нүгэл хэмээн үзэх нь зөв хэмээн үзэж байна” хэмээн Пап лам арваннэгдүгээр сарын 15-нд ярьжээ.

Пап лам Францис мөн хүчирхийлэл, үзэн ядалтын шинжтэй үйлдлүүдийг хууль тогтоомжоор зөвтгөх нь буруу гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

“Өнөөгийн соёл нийгмийн сэтгэхүйд үзэн ядалтыг суулгаж, сурталчлах замаар эх дэлхийн нийтлэг сайн сайханд заналхийлж байна. Энэ бүхнээс нацизм үнэртэж байна. Өнөөгийн зарим засгийн газрын эрх бүхий хүмүүс болон улс төрчдийн илтгэл надад эрхгүй Гитлерийн 1934-1936 онуудад хэлж байсан үгсийг санагдуулдаг. Еврейчүүд, цыганууд, ЛБГТ хүмүүсийг хавчин гадуурхаж байгаа нь нэг ёсны нацизм. Тэд үүгээрээ орчин үеийн нийгэмд үзэн ядалтыг түгээж байна. Өнөөг хүртэл нийгэмд гарсан аливаа асуудлыг шийтгэлээр зохицуулдаг тогтолцоо үр дүнгээ ер өгсөнгүй. Үүний оронд жинхэнэ гэмт хэрэг хийсэн байгууллагууд шийтгэлгүй үлддэг байдлыг таслан зогсоох өөр тогтолцоо бидэнд хэрэгтэй. Цаашлаад  Мөн “Экоцид” буюу агаар, ус, газар бохирдуулах, устгах үйлдлийг энх тайвны эсрэг гэмт хэргийн тав дахь ангилалд багтаах хэрэгтэй.” Хэмээн Пап лам Олон улсын Эрүүгийн эрх зүйн нийгэмлэгийн гишүүдэд уриалжээ.

Ромын санаачилсны дагуу Олон улсын Эрүүгийн эрх зүйн нийгэмлэг 1998 онд олон улсын үндсэн гэмт хэргүүдэд: хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцид, дайн болон хүчирхийллийн гэмт хэрэг  багтсан байдаг ажээ.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: cnstopstories.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж