Сури бейкеритэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Сури бейкеритэй болжээ

Холливуудын  үнэтэй жүжигчдийн нэг Том Круз  одоо тоглож буй киноныхоо зураг авалтын газар эхнэр, охин хоёроо авчирчээ. Томын охин Сури зураг авалтын талбайд өөрийн гэсэн “бейкери”- тэй бөгөөд хүн болгоныг  “өөрийн гараар хийсэн жигнэмэг”-ээр дайлдаг гэнэ.  Томын хамтран тоглогч Камерон Диаз “ Сури маш эгдүүтэй. “ За өнөөдөр манай нэрийн хоол  кекс байгаа” гэж хэлж байгаа нь яг л бейкерийн эзэн хэлж байгаа юм шиг хэмээн түүнийг өхөөрджээ.
Харин Том Круз “Зураг авалтын газар Диазын гэр бүлийнхэн бүгдээрээ байгаад би их баяртай байгаа.  Охин маань ч бас тэднийг хоолоороо дайлж , Кэти зөөгч хийж байна”  хэмээн хошигножээ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж