Ким Жон Ун агаарын цэргийн сургуулилалтыг биечлэн хянажээ | News.MN

Ким Жон Ун агаарын цэргийн сургуулилалтыг биечлэн хянажээ

Ким Жон Ун агаарын цэргийн сургуулилалтыг биечлэн хянажээ

Ким Жон Ун агаарын цэргийн сургуулилалтыг биечлэн хянажээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ням гаригт /2019.11.17/ болсон агаарын цэргийн хүчний сургуулилалтыг биечлэн хянасан талаар тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг “KCNA” мэдээлжээ.

Тэрбээр энэ үеэр Хойд Солонгос цэрэг дайны ямар ч үйл ажиллагаанд бэлэн байх хэрэгтэйг онцолжээ. Хойд Солонгосын агаарын цэргийн сургуулилалт болох сургаар АНУ болон Өмнөд Солонгос улсууд хамтарсан агаарын цэргийн сургуулилалтаа хойшлуулжээ. Ийнхүү шийдвэр гаргах болсон нь Хойд Солонгостой хийж буй цөмийн яриа хэлэлцээг тасалдуулахгүй байх ач холбогдолтой аж.

Мөн энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийж чадах цорын ганц хүн хэмээгээд тус улсын удирдагч Ким Жон Унтай ойрын хугацаанд дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-18 66.181.166.134

Амгалантуул аа, миний дүү хаанаас бас "сургуулилалт" гэдэг үг бүтээгээд гаргаад ирэв ээ. Цэргийн сургууль гээд цэгцтэй сайхан монгол үг байдаг юм шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-18 66.181.166.134

Амгалантуул аа, миний дүү хаанаас "сургуулилалт" гэдэг үг зохиогоод гаргаад ирэв ээ. Цэргийн сургууль гээд сайхан монгол үг байдаг юм ш дээ.

Avatar

болор 2019-11-18 78.209.187.2

энэ нээрээ хэдэн туранхай цэргүүдээ хошгоруулаал, нөгөөдүүл нь уйлаал дагаж намираад … өвөө нь гэж сайхан гар тархи угаалтын мэргэжилтэн бсан юм шиг бгаан

Avatar

Зочин 2019-11-18 202.9.44.204

Кимийн зурагт дандаа л хамгийн бүдүүн нь ганцаараа өөрөө л байх юм. Хойд Со д Ким чен Унаас илүү бүдүүн хүн байдаг болов уу?

Avatar

ХАХА 2019-11-18 203.217.139.226

хэхэ байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж