Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ням гаригт /2019.11.17/ болсон агаарын цэргийн хүчний сургуулилалтыг биечлэн хянасан талаар тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг “KCNA” мэдээлжээ.
Тэрбээр энэ үеэр Хойд Солонгос цэрэг дайны ямар ч үйл ажиллагаанд бэлэн байх хэрэгтэйг онцолжээ. Хойд Солонгосын агаарын цэргийн сургуулилалт болох сургаар АНУ болон Өмнөд Солонгос улсууд хамтарсан агаарын цэргийн сургуулилалтаа хойшлуулжээ. Ийнхүү шийдвэр гаргах болсон нь Хойд Солонгостой хийж буй цөмийн яриа хэлэлцээг тасалдуулахгүй байх ач холбогдолтой аж.
Мөн энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийж чадах цорын ганц хүн хэмээгээд тус улсын удирдагч Ким Жон Унтай ойрын хугацаанд дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ