Аюултай хог хаягдал ахуйн хогтой хамт хөрсөнд булагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Аюултай хог хаягдал ахуйн хогтой хамт хөрсөнд булагдаж байна

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөөдөр /2019.11.18 / мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс Монгол Улс аюултай хог хаягдлын хэмжээгээрээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюулд хүрсэн тул яаралтай бодлогын түвшинд шийдвэрлэхийг эрх баригчдаас хүслээ. Тухайлбал, автомашинаас ялгарч буй шингэн тос масло, акумлятор, эмийн  бүтээгдэхүүн, цахилгаан ил хаягдал зэрэг нь ахуйн хог хаягдалд орж хөрсөнд булагдаж буй нь хүний эрүүл мэнд амь нас, агаар орчны бохирдолд  нөлөөлөх болсныг тодотголоо. Өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэх ёстой эдгээр асуудал нь зөв менежментийн зохицуулалтгүй, шинжлэх ухааны салбар нь царцсанаас үүдэн Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах хүртлээ аюул дагуулсан гэж тус зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс онцоллоо.

Зөвхөн 2018 оны байдлаар улсын хэмжээнд 970 гаруй мянган авто машин бүртгэгдсэнээс 502 мянга нь нийслэлд явж байна. Эдгээр машин жилд нэг удаа тос шүүлтүүрээ сольдог, хоёр удаа аккумлятороо сольдог гэж тооцвол, Улаанбаатарт жилд ойролцоогоор 600 мянган тонн аюултай тос, 500 мянга гаруй шүүлтүүр, 300 мянга гаруй аккумлятор, 3000 гаруй хүрийн хүчил, авто машин задалж зардаг газрууд зэрэг хэдэн мянган тонн хог хаягдлаас болж хүний, нийтийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.

Монгол Улсын нэг иргэн өдөрт 2.6 кг хог хаягдал хаядаг ба дэлхийд хог хаягдал үйлдвэрлэгч орноор 12-т эрэмбэлэгдэж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж