Грек залуу шилдгүүдийг бут ниргэв

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Грек залуу шилдгүүдийг бут ниргэв

Грек залуу шилдгүүдийг бут ниргэв

Мэргэжлийн талбайн теннисний 2019 оны эрэгтэйчүүдийн АТР-н хамгийн сүүлийн тэмцээн болох АТР Финалс буюу шилдгүүдийн өрсөлдөөн өнгөрсөн долоо хоногт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотын “О2 Arena” ордонд боллоо. АТР финалс тэмцээнд календарын нэг жилийн турш хамгийн өндөр чансаатай 8 теннисчин өрсөлддөг.

Энэ удаагийн тэмцээнд арав гаруй жил талбайн теннисний өнгийг тодорхойлж буй эрхмүүд болох Р.Федерер, Р.Надал, Н.Жокович нарын хамтаар энэ цаг үед хүчтэй гарч ирж буй, магадгүй ирээдүйн теннисний ертөнцийн өнгийг тодорхойлох Д.Дим, А.Зверев, С.Циципас, Д.Медведев, М.Берреттини нар өрсөлдсөн. Шилдгүүдээс Р.Надал, Н.Жокович нар хэсгийн шатнаас тэмцээнийг өндөрлүүлсэн бол Р.Федерер хагас шигшээд шалгарсан. Гэвч тэр энэ удаагийн тэмцээний аварга болох хувьтай эрч, хүчтэй өөрөөсөө 17 насаар дүү Грек залуу С.Циципаст хожигдсон. АТР Финалс тэмцээний үнэмлэхүй аваргыг буулгаж авсан С.Циципас шигшээ тоглолтонд Австрийн Д.Димтэй шалгаран тоглож 6-7, 6-2, 7-6 харьцаатай ялалт байгуулснаар тэмцээний аваргаар шалгарч, энэ оны шилдгийн шилдэг болов. Мөн тэрээр АТР Финалс тэмцээнд түрүүлсэн анхны Грек теннисчин болжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж