NBA-н эргэн тойронд: Лэйкэрсийн гол хамгаалагч бэртэл авлаа | News.MN

NBA-н эргэн тойронд: Лэйкэрсийн гол хамгаалагч бэртэл авлаа

NBA-н эргэн тойронд: Лэйкэрсийн гол хамгаалагч бэртэл авлаа

NBA улирлын тоглолтууд үргэлжилж байна. Тоглолтын эргэн тойронд сонирхолтой үйл явдлууд өрнөсөөр байна. Тухайлбал, Пол Жорж Пеликанс-н эсрэг Клипперс-н өмсгөлтэй анхны тоглолтондоо оролцож 33 оноо 9 самбар 4 ашигтай дамжуулалт өгсөн ч баг нь 132-127-н харьцаатай хожигдол хүлээлээ Улирлын тоглолтын үед Брүклин Нетс баг ахмад тоглогч Иман Шумпертыг эгнээндээ элсүүллээ. Шумпертын хувьд өнгөрсөн улиралд Сакременто Кингс болон Хюстон Рокетс багуудад тоглож 7,5 оноо 3 самбар 1,8 ашигтай дамжуулалт 1 бөмбөг таслалтыг 23,9 минутанд толилуулжээ.

Харин улирлын тоглолтыг хоёр ч тамирчин өнжихөөр болж байна. Лейкэрсийн хамгаалалтын гол хүн Эйвери Бредли баруун хөлний гэмтлээс болж 1-2 долоо хоног талбайд гарахааргүй болжээ.  Мөн алтан Мужийн Дайчдын шинэ гэрэл гэгээ Д’анжело Рассел эрхий хурууны гэмтлээс болж дор хаяж 2 долоо хоног талбайд гарахааргүй болжээ.

Удаан хүлээлгэсний эцэст Кармело Эйнтони NBA-д эргэн ирлээ. Энэ удаа түүнд энэхүү боломжийг оноо авагч дутагдаад буй Портланд Трэйдблэйзерс баг олголоо. 10 удаагийн бүх одод тоглогчийн хувьд энэхүү боломжийг өнгөрсөн хоёрдугаар сард Чикаго Буллс багаас хасагдсанаас хойш хүлээсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ : NBA.COM

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-18 119.40.99.53

manii chin huruu edgej baigaa bayrlalaa mongontamiraa

Avatar

Зочин 2019-11-18 202.126.89.44

Tsag aldalgui medeelel hurgej baigaarai, saihan niitlel bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж