Малдаа яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ | News.MN

Малдаа яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Хүйтний эрч өчигдрөөс чангарч нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурчээ. Орон нутагт Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурчээ. Өнөөдөр /2019.11.18/ихэнх нутгаар үүлэрхэг, Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, баруун аймгуудын зарим газраар ялимгүй цас орох төлөвтэй байна. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн урьдчилсан дүн мэдээллээр 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар  цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с  хүрч ширүүснэ. 18-19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨРИЙН ӨМЧИЙН НЭГ БАЙГУУЛЛАГА ШАТЖЭЭ

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд хоёр, орон нутагт гурван удаагийн гал түймэр гарчээ. Тодруулбал,

Булган аймгийн Бугат сумын Найрамдал баг, сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, Орхон аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ холбооны салбарын барилга шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 16-ны өдрийн 10:28 цагт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн есөн алба хаагч, нэг автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн долоон алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 33 иргэн, хоёр автомашин, нийт 49 хүн, дөрвөн автомашинтай  голомтод очиж,  3 цаг 15 минут ажиллаж унтраасан байна.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн МУИС-ийн харьяа “Завхан” сургуулийн уурын зуухны 5х3 м хэмжээтэй галчийн амрах байрны тааз шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2019.11.17/  өдрийн 05:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 2.3 км камыг туулаг 05:29 цагт очиж 25 минут ажиллаж унтраажээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Д-ийн эзэмшлийн төмөр чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 16:32 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 1,5 км замыг туулан 16:36 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо, Дэнжийн нэгдүгээр гудамжинд иргэн Д-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2019.11:17/ өдрийн 01:22 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 3.5 км замыг туулан 01:29 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг  “Ай Ди Си проперт” ХХК-ийн баригдаж буй долоон давхар орон сууцны барилгын долдугаар давхарт дулаалгын хучлага шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай таван км замыг туулан 21:55 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан байна.

МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн “Хагийн нуур” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 161 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн С /34 настай, эрэгтэй/  энэ сарын 8-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээс явган гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг ар гэрийнхэн нь энэ сарын 13-ны өдрийн 10:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашин, орон нутгийн 10 иргэн  хоёр автомашин, ар гэрийн 20 хүн, хоёр автомашин, дөрвөн мотоцикл, нийт 38 хүн,  нэг эрэлч нохой, есөн автомашинтай энэ сарын 16-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Алга болсон иргэн С-ын цогцсыг гэрээс баруун хойд зүгт 3,5 км-т  “Хоёр модны гарам” гэдэг газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сум Далай багийн “Улаан толгой” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ тус аймгийн Сайнцагаан сумын Улаантолгой гэдэг газраас Сайнцагаан сумын чиглэлд тус сумын харьяат иргэн 57 настай эрэгтэй Ө нь энэ сарын 16-н өдрийн 18:00 цагийн орчимд “Хьюндай Соната 5” загварын суудлын автомашинтай гараад сураггүй болсон байна. Энэ  тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын гурван алба хаагч, тус сумын ЗДТГ-ын хоёр ажилтан, нэг автомашин, нийт таван хүн, нэг автомашинтай “Ишгэний хоолой”, “Ягаан тээг”, “Улаан толгой”, “Булангаа” гэдэг газраар 80 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул өчигдөр /2019.11.17/ өдрийн 02:50 цагт түр зогсоосон. Мөн өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “79-ийн тохой” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/  есөн настай эрэгтэй Д нь энэ сарын 16-ны дөрийн 18:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага тухайн өдрийн 22:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Хүүг эрэн хайх, аврах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн зургаан алба хаагч, нэг автомашин, тус сумын ЗДТГ-ын 14 ажилтан, гурван машин, ар гэрийн найман иргэн нэг автомашинтай хоёр мотоцикл, нийт 28 иргэн таван автомашинтайгаар зохион байгуулжээ. Сураггүй болсон хүүг өчигдөр өдрийн 01:44 цагт тус сумын төвөөс урд зүгт 12 км-т “Царамын хөндий” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн багийн Баянбуурал гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /57 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 13:40 цагт хоньтойгоо уруудан сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15:50 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн Дөмбөн уулын хойд хэсгээр 6 км-т явганаар, автомашинтайгаар 53 км-т зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн 17:15 цагт иргэн Л гэртээ эсэн мэнд ирсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров, Өмнөдэлгэр сумын Тахилгат, Эхэн бүрд, Хэнтий багийн “Зүүн мөндөл”, “Норовын-Энгэр”, “Залаа” гэдэг газарт иргэн Ц /65 настай, эмэгтэй/, Д /26 настай, эрэгтэй/, Ж/50 настай, эмэгтэй/, Б, И, Н нар 11.16-ны өдрийн 17:00 цагийн орчим малдаа явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 11.16-ны өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 13 алба хаагч, 3 автомашин, сумдын ЗДТГ-ын 18 ажилтан, 5 автомашин, нийт 31 хүн, 8 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.17-ны өдрийн 05:15 цагт иргэн Ц-г гэрээс урд зүгт 1 км-т, мөн өдрийн 06:30 цагт Хэнтий багаас зүүн тийш 15 км-т “Хар чулууны-Үзүүр” гэдэг газраас иргэн Б, Ж, И, Н нарыг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, иргэн Д-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

ЦАСАНД СУУСАН ДӨРВӨН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Цахир” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 25м-т/ “Цагаан худаг”-аас баруун урд зүгт 200 метрт Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд иргэн У-ийн жолоодож явсан “Лексүс 470” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 19:35 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн У/64 настай, эрэгтэй/, Г /53 настай, эрэгтэй/, Т /65 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд Сайхан сумд авчирсан. Автомашиныг гаргах боломжгүй байсан.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гурванхайрхан багийн Согоотын давааны “Жарантайн гол” гэдэг газар /Тосонцэнгэл сумын төвөөс баруун хойд зүгт 120 км-т/ Эрдэнэт хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд Б-ын жолоодож явсан “Соната-6” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлыйн газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 120 км замыг туулан Орхон аймгийн харьяат иргэн Д /78 настай, эрэгтэй/, Я /45 настай, эрэгтэй/, Б /47 настай, эрэгтэй/ нарыг тус аймгийн Тосонцэнгэл сумд авчирсан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Орхон голын “Өргөн гарам” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ иргэн А-ийн жолоодож явсан “Бонго Жи 2“ загварын бага оврын ачааны автомашин /2 зорчигчтой/ Орхон голын мөс цөмөрч суусан дуудлагыг 11.16-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан.    Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 01 цаг 40 минут ажиллаж, автомашиныг голоос татан гаргаж, иргэн А, П /32 настай, эрэгтэй/, Г /2 настай, эрэгтэй/ нарыг Хархорин сумын төвд авчирсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Аргалын гарам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 35 км-т/ Тус аймгийн харьяат иргэн А /35 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Тоёота Клугер” загварын суудлын автомашин /7 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 35 км замыг туулан 03:15 цагт очиж, 2 цаг ажиллаж автомашиныг татан гаргаж, 8 иргэнийг тус аймгийн Хонгор суманд эсэн мэнд авчирсан байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2019-11-18 202.126.89.205

Дарханыхан тэнэг байхаа. Анхааруулж хэлсээр байтал цасан шуургатай өдар замд гарч суучихаад онцгойгынхныг дуудаж бөөн ажил ундруулаад. Өчнөөн бензин шатахуун хүн хүч. Хайран улсын мөнгө. Тэнэгүүдээр өөрсдөөр нь зардлы нь төлүүлбэл таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж