Экстремист шинж чанартай фронтын үйл ажиллагааг Тагнуулын байгууллага зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Экстремист шинж чанартай фронтын үйл ажиллагааг Тагнуулын байгууллага зогсоолоо

Экстремист шинж чанартай фронтын үйл ажиллагааг Тагнуулын байгууллага зогсоолоо

Монголын үндэсний фронт нэртэй хөдөлгөөн УИХ-ын даргад шаардлага хүргүүлж УИХ-ыг тараан, парламентын бүрэн эрхийг Ардын түр хуралд шилжүүлэн өгөх шаардлагыг тавьж, олон нийтийг үймээн самуунд уриалсан. Хөдөлгөөний уриалга, удирдагчдын зүгээс Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилго агуулсан  нь иргэдийн хувьд айдас төрүүлж байсан билээ.

Тиймээс Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл Монголын Үндэсний фронт гэх хөдөлгөөнд албан шаардлага хүргүүлж, тусгай эрхтэй болон хууль сахиулах байгууллагууд нийтийг хамарсан үймээн дэгдээх санаа агуулсан иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцно мэдэгдсэн билээ. Монгол Улсын Эрүүгийн хуульд Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, экстремист үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан хүмүүст хариуцлага оноох заалт байдаг аж.

ТЕГ-ын дарга Д.Гэрэл Монголын Үндэсний фронтынхонд шаардлага хүргүүлж,  гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авна мэдэгдсэн. Ингэснээр нэг талаар нийгмийг үймээн самуунаас урьдчилан сэргийлж, нөгөө талаар жагсагчдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой заалтуудын дагуу 5- 20 жил, бүх насаараа хоригдох ял авах нөхцлөөс урьдчилан сэргийлсэн байна.

 Эх сурвалж: ТЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж