Португалын шигшээ баг Европын аваргын эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Португалын шигшээ баг Европын аваргын эрхээ авлаа

Португалын шигшээ баг Европын аваргын эрхээ авлаа

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо тэргүүтэй Португалын шигшээ баг аваргаа “Евро-2020” тэмцээний эрхээ авлаа. Ингэснээр 2016 оны Европын аваргын алтан медальт Португалын шигшээ баг аваргаа хамгаалах өрсөлдөөнд оролцох болж байна. Португалын шигшээ баг Европын аваргын урьдчилсан шатны В хэсэгт Украйн, Серби, Литва болон Люксембургийн шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөн 2-р шалгарч байна. Шийдвэрлэх тоглолтоо Люксембургийн талбайд зочлон Бруно, К.Роналдо нарын гоолоор ялалт байгуулсан юм. Харин тэдэнтэй эцсийн шат хүртэл Сербийн шигшээ баг өрсөлдөж байсан ч Сербийн шигшээ баг Украйнтай тэнцэснээр Европын аваргын гадна үлдээд байна.

Ирэх зун зургадугаар сарын 12-оос долдугаар сарын 12-ны хооронд Европын 12 улсад зохиогдох Европын АШТ-д 24 баг өрсөлдөнө. 24 багаас 17 нь өнөөдрийн байдлаар “Евро-2020”-д өрсөлдөх эрхээ аваад байна.

  1. Бельги
  2. Итали
  3. Орос
  4. Польш
  5. Украйн
  6. Испани
  7. Франц
  8. Турк
  9. Англи
  10. Чех
  11. Финланд – анх удаагаа оролцоно
  12. Швед
  13. Хорват
  14. Австри
  15. Нидерланд
  16. Герман
  17. Португал

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж