Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хүйтний улиралд цасан болон шороон шуурга шуурах, зам даваа хаагдах, иргэд төөрөх, сураггүй алга болох, автомашин цасанд суух зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нөхцөл байдал хүндэрч, онцгой байдлын байгууллагад иргэдээс ирэх дуудлагын тоо эрс нэмэгддэг.

Тиймээс  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, “Дархан-Авто зам засвар арчлалт ТӨХК”, Ус цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран “Болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эд хөрөнгө, мал амьтан, байгаль экологийн аюулгүй байдлыг хамгаалах, хохирлыг багасгах арга хэмжээг оновчтой зөв, шуурхай зохион байгуулах, удирдлага, зохицуулалтаар шуурхай хангах,  хот хооронд болон орон нутгийн нийтийн зорчигч тээвэрлэлтийг хэвийн, саадгүй зорчих боломжийг хангах, мэдээлэл солилцох юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж