Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 28 дугаар цэцэрлэгт гал түймрийн улсын хяналтын чиглэлээр хяналт шалгалт зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор тус цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан ба 240 хүүхдийн хүчин чадал бүхий энэхүү цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжид галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.1.6 дахь заалтыг үндэслэн хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах эрх зүйн баримт бичгийг холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ХУД