Э.Номин уран бүтээлдээ оров

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Э.Номин уран бүтээлдээ оров

Би хайрын охин хэмээн дуулдаг Э.Номин уран бүтээлдээ оржээ. Гадаадад сурч буй дуучин Э.Номин амралтаараа эх орондоо ирээд байгаа аж. Энд амрах хугацаандаа дуучин бүсгүй хэд хэдэн шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа гэнэ. Түүний нэгэн шинэ клип саяхнаас телевизүүдээр цацагдах болсон. Түүний “Хайр минь юм уу” гэх дууны клипийг “Crystal optic” студи хийсэн бөгөөд дууны аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав, үгийг Б.Баярхүү бичжээ. Харин клипэнд дэлхийн хамгийн сайхан өв тэгш залуу шалгаруулах “Дэлхийн мистер” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн загвар өмсөгч Б.Галбадрах тогложээ.

Түүний шинэ клипийг энд дарж үзнэ үү.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж