НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу өчигдөр явагдаж, 90 сая төгрөгийн супер азтан тодорчээ. Супер шагналын сугалааны дугаар 34462914. Энэ удаагийн тохиролд 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт хамрагдсанаас:
- 10 сая төгрөгийн 4
- 5 сая төгрөгийн 17
- 1 сая төгрөгийн 244
- 100 мянган төгрөгийн 2426
- 30 мянган төгрөгийн 24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан боллоо.
- Үндсэн сугалааны дугаар 01607208.
Холбоотой мэдээ