Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр товложээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм. Тиймээс өнөөдөр зарлагдаад байсан Цэцийн дарга Д.Одбаярын мэдээлэл хийх хэвлэлийн хурлыг цуцалсан байна.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчихдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан бөгөөд түүнийг тус улсаас 10 хоног гаргахгүй шалгаж, мөнгөн торгууль торгосон юм. Тэрбээр ийн асуудлын дараа Монголдоо арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ирсэн бөгөөд ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүддээ гаргажээ. Түүнийг чөлөөлөх эсэхийг Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар эцэслэх юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ