Николас Кэйж өөрийнхөө тухай кинонд Николас Кэйжийн дүр бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Николас Кэйж өөрийнхөө тухай кинонд Николас Кэйжийн дүр бүтээнэ

Николас Кэйж өөрийнхөө тухай кинонд Николас Кэйжийн дүр бүтээнэ

Алдарт жүжигчин Николас Кэйж өөрийнхөө тухай өгүүлэх шинэхэн киноны гол дүрд буюу өөрийнхөө дүрд тоглохоор болсон тухай хэвлэлүүд “Николас Кэйж Николас Кэйжийн тухай кинонд Николас Кэйжийн дүрд тоглоно” хэмээн мэдээлжээ. Өдгөө 55 настай жүжигчин 2011 онд гарсан “Сүнс хөлөглөгч” киноноос хойш гол дүр бүтээгээгүй байгаа юм.

“Unbearable Weight of Massive Talent” хэмээх уг киноны зохиолыг Кевин Эттен, Том Гормикан нар бичсэн бөгөөд найруулагчаар Том Гормикан ажиллахаар болсон байна. Харин киног бүтээх ажилд “HBO”, “Paramount” зэрэг томоохон кино компаниуд өрсөлдөж эцэст нь “Lionsgate” уг кино төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Олон арван бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээж явсан чадварлаг жүжигчин Николас Кэйж Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшсэн бөгөөд Английн найруулагч Майк Фиггисийн 1995 оны уянгын драмын "Лас-Вегасыг орхин одсон нь" кинонд архинд толгойгоо мэдүүлсэн эрийн дүрийг бүтээж 1995 онд "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд Оскар хүртэж байв.

Эх сурвалж: The Hollywood Reporter

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж