Москвагийн метронд Mir Pay-гаар төлбөрөө хийж болно

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Москвагийн метронд Mir Pay-гаар төлбөрөө хийж болно

Москвагийн метронд Mir Pay-гаар төлбөрөө хийж болно

Москва хотын метрогоор үйлчлүүлэгчид гар утасны Mir Pay аппликеэйшны тусламжтайгаар төлбөрөө төлдөг боллоо хэмээн Москва хотын Захирагчийн цахим хуудас Баасан гаригт /2019.11.15/ мэдээллээ.

Mir Pay аппликейшнийг энэ оны гуравдугаар сард хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд тэр даруйд Россельхозбанк, РНКБ, "Центр-инвест", "СМП Банк", "Россия", Уралийн Банк реконструкции и развития, Москвагийн Кредитный банк, Промсвязьбанк энэ сүлжээнд холбогдсон. Харин дараа нь Альфа-банк, Почта Банк, "Уралсиб", "Ак Барс", Алмазэргиэнбанк, Азиатско-Тихоокеанский банк холбогдсон. Гар утасны апп унших тусгай төхөөрөмжүүдийг станцууд дээр байрлуулсан бөгөөд оны төгсгөл гэхэд бүх станцууд ийм төхөөрөмжөөр тоноглогдох юм. Энэ төхөөрөмж нь Mir Pay-гээс гадна Google Pay, Samsung Pay, Apple Pay апп-ыг мөн унших юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж