Интернэтийн зохицуулалтын хувьд Орос Хятадын замаар явахгүй гэв | News.MN

Интернэтийн зохицуулалтын хувьд Орос Хятадын замаар явахгүй гэв

Интернэтийн зохицуулалтын хувьд Орос Хятадын замаар явахгүй гэв

Интернэтийн зохицуулалтын хувьд Орос Хятадын замаар явахгүй гэв

Интернетийг зохицуулах асуудлаар Орос Хятадын замаар явахгүй хэмээн Дижитал хөгжил, харилцаа, холбооны яамны дэд сайд Алексей Волин Хятадын Уси хотод зохион байгуулагдсан Орос-Хятадын медиа форумын үеэр хэллээ. "Нэгд, бид Хятадын замаар явахыг бодолгүй байна, хоёрт, Хятад шиг зохицуулалт хийх эдийн засгийн ч, технологийн шалтгаан алга. Рунетийн одоогийн хэрэглэгчийн тоо ОХУ-ын хүн амын нийт тооноос давж байгаа. Хэрвээ бид зөвхөн Оросын газар нутаг дээрх хэрэглэгчдэд зориулсан Firewall хийхээр оролдвол хэрэглэгчдийн тал хувиа алдана” гэж Алексей Волин онцоллоо.

Орос, Хятадын интернетийг зохицуулах байр суурь ижилхэн ч зарчим өөр гэж тэр хэллээ. Орос улс интернетийн хангамжийг найдвартай, тогтвортой, аюулгүй байлгахад үндэсний зохицуулалт хэрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл манай хоёр улсын хяналтын түвшин өөр өөр хэмээн Алексей Волин хэллээ. Хятадад интернетийн 800 сая хэрэглэгч байгаа ч энэ сүлжээ нь хаалттай, харин Оросын сүлжээ илүү нээлттэй, Оросын гадна амьдарч байгаа олон хэрэглэгч байгаа гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж