Утаанд угаасан 550 тэрбум | News.MN

Утаанд угаасан 550 тэрбум

Утаанд угаасан 550 тэрбум

Утаанд угаасан 550 тэрбум

Жил бүрийн өвөл өдийд угаартаж үхлээ гэсэн шүүмжлэл гардаг. Өнгөрсөн өвөл утааны эсрэг ээж аавууд Сүхбаатрын талбайд жагсаал, цуглаан хийсэн бий. Битүү саарал утаа хотыг нэлэнхүйд нь бүрхэж, хоолой ам хорсгоно. Хэдхэн алхмын зайд хэн нэгнийг харах гэж зүдэрнэ. Хүүхдүүд эмнэлгийн коридорт шалаар нэг хэвтэж, ээлж дараалан уйлалдана. Ийм л дүр төрхөөр бид өвлийг төсөөлдөг болоод удаж. Энэ жил харин утаа нүдэнд харагдахуйц буурчээ.  Гараад харахад тэнгэр цэлмэг, агаар тунгалаг. Хоолой хорсож, хувцасанд шингэхгүй. Утааг бууруулахад ийм амархан байсан гэж үү хэмээн дуу алдмаар. Ингэж өвөлжих гэж утаатай арав гаруй жил тэмцэж, олон тэрбумыг зарцуулсан байдаг.

Агаарын бохирдолтой тэмцээд манай улс арав гаруй жил болжээ. Анх 2008 оноос агаарын бохирдолтой тэмцэх ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд юу ч хийж чадаагүй.

2008-2016 онд Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нйитдээ 550 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэвч ямар нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй.

Өнгөрсөн арван жилд ер нь бид утаатай хэрхэн, яаж тэмцсэн юм бэ?

  • 2008 он “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 2007-2021”
  • 2008 он “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”
  • 2010 он “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр” 2011 он “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”
  • 2010 онд Засгийн газрын тогтоолоор /Ерөнхий сайд С.Батболд/ Цэвэр агаар байгуулсан.
  • 2013 он “Улаан-баатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөв-лөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”
  • 2014 он “Ногоон хөгжлийн бодлого”
  • 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар АББҮХ-г татан буулгаж, чиг үүргийг БОНХАЖС-д шилжүүлэв.
  • 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар АББҮХ-г дахин дэргэдээ ажиллуулахаар болов.
  • 2015 оны 11 сард хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Цэвэр агаарын санг татан буулгаж, чиг үүргийг  нь БОАЖЯ-нд шилжүүлсэн.
  • 2017 он “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”
  • 2017 онд Ерөнхий сайдын дэргэд /Ж.Эрдэнэбат/ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, АББҮХ-г татан буулгасан. Шалтгаан нь зөвхөн агаарын бохирдол бус орчны бохирдлын асуудал гарч ирсэн.
  • 2017  оноос өмнө агаарын бохирдлыг бууруулах талаар бие даасан үндэснийг хөтөлбөр батлаагүй. Харин агаарын бохирдолтой холбоотой олон улсын судалгааг үнлэслэн дараах хөтөлбөрүүдэд агаарын бохирдлын асуудлыг тусгасан байдаг. Үүнд: 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд 550 тэрбум төгрөг зарцуулсан.

Дээрх хөрөнгийг юунд зарцуулсан бэ?

  • 26 хувь-үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулж, өргөжүүлэх.
  • 22 хувь-Сайжруулсан зуух, үнс тээвэрлэх автомашин авах
  • 14 хувь-Нам даралтын халаалтын зууханд шинэчлэлт хийх
  • 9 хувь-сайжруулсан түлш, хэсгийн ахлагчийн урамшуулал, агуулахын түрээс
  • 4 хувь-шалны цахилгаан халаагуур, дулаалга
  • 4 хувь-автобус, автомашиныг хийн түлшинд шилжүүлэх
  • 3 хувь-авто тээврийн хэрэгсэлд тоног төхөөрөмж суурилуулах угсрах

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн бусад ажил:

  • 2012 онд Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, НЗД-ын орлогч Д.Ганболд, Хас банкны газрын захирал С.Мөнхболд нар 16 нийлүүлэгч компанитай гэрээ байгуулж гурван тэрбум төгрөгийн үнэтэй 8565 Ширхэг гэрийн дулаалгын иж бүрдэл нийлүүлсэн.
  • 2012-2017 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдэд 14 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Харин 2016 онд хөнгөлөлт үзүүлээгүй.
  • 2011-2013 онд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим нам даралтын зуухуудыг татан буулгах, төвлөрсөн дулааны шугамд холбох ажилд Цэвэр агаар сангаас найман төсөлд 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
  • Авто тээврийн хэрэгслийн утааг бууруулах зорилгоор мөн Цэвэр агаар сангаас найман тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн. Эрхзүйн шийдвэр гараагүй, автобус баазуудад хийгээр цэнэглэх станц байгуулаагүй зэрэг бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байхад нийтийн тээврийн их багтаамжийн 400 автобусыг дизель хийн хосолмол хөдөлгүүртэй болгох 3.3 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол төрийн гаргасан шийдвэр, хийсэн ажил, зарцуулсан төсөв товчхондоо ийм байна. Гэвч үр дүн гараагүй. Өнгөрсөн жилийн өдийд Улаанбаатар хотын агаарын чанарын индекс бохирдолтой зарим хэсэгт бүр 1000 давсан үзүүлэлт зааж байжээ. ДЭМБ-аас энэ тоо 500-аас давахад л хүүхэд, хөгшдийг гэрээс гаргахгүй байхыг анхааруулдаг. Тэгвэл энэ тоо одоо хэдийг зааж байна вэ?

Харьцуулсан схемээс харахад 2019 онд Улаанбаатар хотын агаарын чанарын индекс хамгийн бохирдолтой газар 214 байна. Энэ нь бага бохирдолтой түвшин юм.

Агаарыг түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, pm 10 тоосонцор, pm 2,5, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн зургаан бодисыг манай улсад тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, эдгээр бодист агаарын чанарын дүн шинжилгээ хийдэг байна. Одоогийн байдлаар Баянхошуунд pm 2,5 нь бага бохирдолтой гэсэн түвшинд байна. Тэгэхээр тоосонцор Баянхошуунд илүү их байна гэсэн үг. Тоосонцор үүсэх шалтгаан янз бүр. Барилга бүтээн байгуулалт, хүний үйл ажиллагаа, газрын гадаргаас шороо босох зэрэг юм. Үүнд айлын асгаж буй үнс ч мөн нөлөөлдөг байна.

Гэхдээ хамгийн зөв харьцуулалт бол шаталтын харьцуулалт гэдгийг Шахмал түлшний талаар урт хугацаанд судалгаа хийсэн эдийн засагч Б.Дөлгөөн онцолж байна. Тэрбээр ярихдаа "Ямар нүүрсийг ямар зууханд хийвэл шаталт ямар байна вэ гэдгээс хамаарч агаарын бохирдол үүсч байгаа юм. Манайд одоохондоо шахмал түлшийг зууханд шатаахад ямар бодис гарч байна вэ гэдэг хэмжилтүүд дутагдалтай байна" гэжээ. Үүнийг төр засаг анхааралдаа авч, иргэдийн эргэлзээг тайлах хэрэгтэй. Улаанбаатарын утаа харагдаж, үзэгдэх байдалд ямартаа ч багассан байгааг бид харж байна. Харин дотор агаарт хэмжилт хийж угаарын хийг тодорхойлох нь хамгийн чухал. Юутай ч энэ Засгийн газар утааг арилгаж болдог юм байна гэсэн итгэлийг иргэдэд өглөө.

Яг одоо /2019.11.17, 16:42 цаг/Улаанбаатарын агаар Японы Осака, Нагояа хотууд шиг цэвэрхэн байна гэж Дэлхийн улс орнуудын агаарын чанарын мэдээнд гарчээ. Өнгөрсөн онд Монгол энэ жагсаалтын тэргүүн эгнээнд байсан бол энэ жил 59-р байранд явж байна. ЭНД дарж үзнэ үү.

Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээгээ үргэлжлүүлж,  эрчээ алдалгүй цаашид ч үргэлжлүүлэх нь чухал. Ялангуяа эрдэнэт хүний амь эрсдэхгүй байх, эрүүл мэндэд нь нөлөөлж, угаартахгүй байх талаас нь яаралтай арга хэмжээ авах ёстой. Хэрэв утааны асуудалд цэг тавьж чадвал замын түгжрэл, нийтийн тээврийн асуудлаа шийдэж чадвал Улаанбаатарынхан жинхнээсээ аз жаргалтай хотын иргэд болох гээд байна шүү.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-11-18 202.9.43.85

Сайжруулсан түлш хэрэглэхэд өөрсдөөсөө хамаарах зүйлсийг зөв хийхийн төлөө ажиллаж, эрсдэлийг гаргахгүй байх нь чухал. Зааварчилгааг нь сайтар мөрдөх хэрэгтэй. Түлсэн айл болгон угаартаад байгаа биш болохоор яах ч аргагүй буруу хэрэглээнээс болж байна. Буруу хэрэглэвэл түүхий нүүрсэнд ч угаартах нь зөндөө байдаг шүүдээ. Тиймээс бидний анхаарал, болгоомж их чухал юм. Зөв хэрэглэж сурах л чухал байна. Утаа багасаж байгаа нь сайшаалтай. Бид үүнд баярлах ёстой.

Avatar

Зочин 2019-11-18 202.9.43.85

Ерөнхий сайд зоримог шийд гаргасан шүү. Гайтай нь шинэ юманд эрсдэл байх юм. Иргэн бидэнд дутагдал их байнаа. Бид ч гэсэн утаа багасгахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Сайжруулсан түлш гадна, дотнын шинжилгээгээр чанарын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гараад байна. Тиймээс зөв хэрэглээ чухал болоод байна шүү. Энэ нь их энгийн юмнаас эхэлнэ. Зөв галлах, түлшний хэмжээг тохируулах, зуух, яндангаа зөв сонгох, бүрэн бүтэн байдлыг нь хангах, яндангийнхаа хаалтыг хаахгүй байх гэх мэт.

Avatar

zochin 2019-11-18 202.179.31.36

Ehnii 6-d yavaa yum bishuu Yun 159 ch geh shig

Avatar

Зочин 2019-11-18 66.181.166.201

Өмнөх ерөнхийлөгч,ерөнхий сайд байсан нөхдүүд Хүрэлсүхээс ичих хэрэгтэй .Зөв шийдвэр гаргахад улс төрийн зориг,сэтгэл 2 л маш чухал гэдгийг харуулж өглөө.Би л Алтанхуягийн оронд байсан бол ичээд гарч ирж самбар дээр юм бичиж улс төр хийж чадахгүй ээ ширээн доогуур ороод нуугдчихна даа.Тэгээд бас зовлон дээр нь бизнес хийгээд мөнгийг нь хувааж идээд байгаа шүү.Хүрэлсүхийн хөлний чигчий хууруунд ч хүрэхгүйгээ мэдэж авцгаа.

Avatar

Зочин 2019-11-18 150.129.143.111

Estoi "ardiig – chileej – **"j baijee.

Avatar

Зочин 2019-11-18 202.21.108.92

Салхитай шуургатай болохоор утаа тогтохгүй байгааг мэдэж байна уу . Салхитай үед ямарч зуух пийшэн сайн татдаг юм л даа. Түлшнээс унагаасан, Хадгаламж банкны дампууралд ял сонсож байсан сахалтай нөхөр мэдэж л бгаа бх, чи тайвшрах болоогүй шүү, олон хүний амь нас яригдана шүү.

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

Амралтын өдарүүдэд 89 иргэн угаартсан дуудлага ирсэн шүү.орон сууцныхан нүүрс үнэртэхгүй сайхан байгаа юм байна,гэр хороололын хүмүүс нь үхэг гэж ийм түлш хайралсан Хүрэл сүхээ ахиад л чи ядуухан хүмүүсийн араанд зуугдалаа даа.

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

хичнээн хүн үхэж байж энэ утаанаас чинь салах ёстойгоо л хэлчих .энэ чинь нүдэнд харагдадгүй хорт хий хий юм шүү дээ.хавар болтол хичнээн хүн үхэх болдоо.одооо сүүлдээ нуудаг боллоо.

Avatar

Зочин 2019-11-18 103.229.122.62

Зоригт гэж хогийн н**ш сайд бхдаа сайжруулсан түлшний үйлдвэр гэж 17 тэрбумаар гараа угаагүй бол монголд хордсон хүний тоо маш бага гарах байлаа

Avatar

Зочин 2019-11-18 203.91.115.51

Одоо МАХН ын орон сууц хөтөлбөрийг ард түмэн дэмжих хэрэгтэй Хэрэгжих бүрэн боломжтой хөтөлбөр байна

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

.За битгий хөөрцөглөөд байгаарай. 10 гаруй хүний алтан амь 1000 гаруй иргэн эрүүл мэндээрээ хохироод байна. Өвлийн сар гараагүй байхад ийм хохирол учруулчихаад байхал МАН-ынхан улс төржүүлж Хүрэлсүхийгээ ардын баатар мэт пиардаж байгаа нь арай л хүнлэг биш байна шүү

Avatar

Зочин 2019-11-18 203.91.115.51

550 тэрбум УБ ын бүх гэрээ хорооллын айлуудыг үнэгүй байранд оруулаад утааг бүр мартах байжээ

Avatar

БОДОЛ 2019-11-18 202.131.227.51

Улаанбаатарын утааг монгол компани, монгол инженер, монгол хүн бууруулж чадна гэдгийг одоо харуулж байна. Гадны хүмүүс, манай зарим хүмүүстэй нийлж утаа бууруулах нэрээр мөнгө угаах үйл ажиллагаа явуулж байсан байхаа. Дэлхийн Банк, АХБ гм ОУБ-ууд Сайжруулсан зуух гм төсөл хэрэгжүүлэх нэрээр ихэнхи мөнгөө Турк зуух худалдаж авах, зөвлөх ирүүлэх нэрээр мөнгөө буцаагаад гадагш бусад орон руу гаргаад байсан гэж иргэн би бодож байна. Монгол хүмүүс л эх орноо сайн сайхан болгоно. Бүгд хичээгээрэй.

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

Амралтын өдарүүдэд 89 иргэн угаартсан дуудлага ирсэн шүү.орон сууцныхан нүүрс үнэртэхгүй сайхан байгаа юм байна,гэр хороололын хүмүүс нь үхэг гэж ийм түлш хайралсан Хүрэл сүхээ ахиад л чи ядуухан хүмүүсийн араанд зуугдалаа даа.

Avatar

Зочин 2019-11-18 150.129.143.111

Sanal 1 baina. Gadnaas Amerig geluu 1 gazraas ger geech yum uzeegui enjeeneer geech gadaadiig ondor uneer avchirch ger horoolliin ailuudiin geriin dulaalga geech yum hiilgej baisan Uchral geech nyalh Sengum ch baina.

Avatar

Зочин 2019-11-18 106.186.208.29

Хүрэлсүхийн ЗГ утааг 50% бууруулна гэсэн. 50% бууруулж чадлаа. Үүнд баяр хүргэх ёстой. Амласанаа биелүүлж чадлаа. Нүүрсний эхүүн үнэр үнэртэйхгүй сайхан байна. Хотоос 35 км-т байгаа Налайхад очоод үзэхэд л мэдэгдэнэ. Хотоос тэс өөр агаартай, нүүрсний заваан үнэр хамар цоргино. Нүүрсний утаа ийм муухай үнэртэй билүү гэж бодогдохоор байсан. Одоо цаашид айл өрх, иргэн бүр хичээж, утаанаасаа 100% салцгаая. Таван Толгой түлшийнхэн ч мөн адил судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлж, түлшээ улам сайжруулах

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

хичнээн хүн үхэж байж энэ утаанаас чинь салах ёстойгоо л хэлчих .энэ чинь нүдэнд харагдадгүй хорт хий хий юм шүү дээ.хавар болтол хичнээн хүн үхэх болдоо.одооо сүүлдээ нуудаг боллоо.

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

Амралтын өдарүүдэд 89 иргэн угаартсан дуудлага ирсэн шүү.орон сууцныхан нүүрс үнэртэхгүй сайхан байгаа юм байна,гэр хороололын хүмүүс нь үхэг гэж ийм түлш хайралсан Хүрэл сүхээ ахиад л чи ядуухан хүмүүсийн араанд зуугдалаа даа.

Avatar

Зочин 2019-11-18 103.229.123.4

хүрэлсүх утааг багасгаж чадлаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-18 202.21.108.92

Яг ямар билгийн нүдтэй хүмүүст нь утаа харагдахгүй байнаа, Баянбүрд, дэнжийн 1000, эх нялхас, гандан, хороолол хавиар гашуу оргисон саарал утаа л байхын.

Avatar

BODOL 2019-11-18 202.131.227.51

Ooroo ingehed yamar bilgiin nudgui hun be? Er ni irgen hunii hyvid agaariin bohirdol bagassan gej uzej bna. Yagaad gevel uzegdeh orchin saijirsan, hamar amand medregdeh utaa gaigui bolson…, Agaariin chanariin Index haritsangui saijirsan…. Amnii bilgees ashdiin bilig gedeg shig…

Avatar

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх. 2019-11-18 103.10.21.34

Манай Монголчууд гаргасан амжилтандаа сэтгэл ханаад ирмэгц хийсэн ажил нь гэрлийн хурдаар шууд нурж эхэлдэг!!!!! Эрхэм Ерөнхий сайд Хүрэлсүхээ, энэ ажлийг хийж байгаа Таван Толгойн баг хамт олон минээ сайжруулсан түлшнийхээ чанрыг улам илүү сайжруулж, хийсэн ажлаа зогсолтгүй үргэлжлүүлэн улам илүү шаргуу ажиллаарай. 2020 онд гэхэд одоо гаргасан амжилтаасаа илүүг гаргаж дэлхий нийтэд Улаанбаатар хотынхоо нэрийг дуурсгуулаарай…

Avatar

Blue Sky 2019-11-18 202.131.227.51

Улаанбаатар хот утаанбаатар болж Дэлхийд нэрээ дуурсгаж байсан бол одоо Монгол улс агаарын бохирдлоосоо салж чадлаа гэж нэрээ дуудуулах цаг ирж байна шүү. Түлшнийхээ чанарыг сайжруулах, амжилтандаа сэтгэл ханахгүй байх… АМЖИЛТ, УРАГШАА:

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

Амралтын өдарүүдэд 89 иргэн угаартсан дуудлага ирсэн шүү.орон сууцныхан нүүрс үнэртэхгүй сайхан байгаа юм байна,гэр хороололын хүмүүс нь үхэг гэж ийм түлш хайралсан Хүрэл сүхээ ахиад л чи ядуухан хүмүүсийн араанд зуугдалаа даа.

Avatar

Монгол хүн 2019-11-18 202.21.120.186

Уг нь бүгд л эзэнтэй баримттай л байгаа ш дээ. Илрүүлээл гэм буруутанд нь хариуцлага тооцоод хөрөнгө мөнгийн хураагаад улсын хохирлыг төлүүлээд явахад юу байхав дээ уг нь.

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

Амралтын өдарүүдэд 89 иргэн угаартсан дуудлага ирсэн шүү.орон сууцныхан нүүрс үнэртэхгүй сайхан байгаа юм байна,гэр хороололын хүмүүс нь үхэг гэж ийм түлш хайралсан Хүрэл сүхээ ахиад л чи ядуухан хүмүүсийн араанд зуугдалаа даа.

Avatar

Irgen 2019-11-18 202.9.42.198

Odoogoor zevxen tuushind 300 gaad terbum zaraad bna …

Avatar

Зочин 2019-11-18 66.181.181.228

Сэдэв нь олдохоо байсан аргаа ядсан олон ТВ нүүд хүүхдийн эмнэлгүүдээр яваад нэг сурвалжлага яг газар дээрээс нь хийгээч яг одоо бодит байдал ямар байна гэдэг дээр, түрүү жилийн өдийд бол коридоор нь битүү бараг л шатан дээр шахуу байсан санагдах юм

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

Амралтын өдарүүдэд 89 иргэн угаартсан дуудлага ирсэн шүү.орон сууцныхан нүүрс үнэртэхгүй сайхан байгаа юм байна,гэр хороололын хүмүүс нь үхэг гэж ийм түлш хайралсан Хүрэл сүхээ ахиад л чи ядуухан хүмүүсийн араанд зуугдалаа даа.

Avatar

zochin 2019-11-18 202.179.27.107

ingeedel boloo uu???, olon chun nas barsan ed nariig yaach um ????, nuugaadal baichiin odor bolgon l ugaartaj bna,daarch bna,zuuch delberch bna bid odoo yaach um ??? bid uchmeegui bna???

Avatar

Зочин 2019-11-18 103.26.193.67

Хэн чамайг үх гэсэн юм мал минь. Зуух яндангаа аятайхан янзлаад сууж чадахгүй арчаагүй байдлаа хэнд хамаатуулах гээд байна аа.

Avatar

sereeter 2019-11-18 59.153.85.87

чамайг үхэхгүй байхыг чинь тэнгэр харна тэгээд ч чи амьдаараа үхсэн сэтгэлтэй амьтан байна.

Avatar

Зочин 2019-11-18 202.126.88.207

Nalaihad ochood amidarch bolno shuudee.utaanaas bolj hichneen hun amia aldsaniig medehuu. Hichneen hun eruul mendeeree hohirch amidralaa boginosgoj baigaag medehuu. Tednii dotor chi uuruu ch bagtana

Avatar

Зочин 2019-11-18 202.126.88.207

Nalahad ochood amidar

Avatar

zochin 2019-11-18 103.111.68.3

Утаа арилгана гэдэг нэрийдлээр олон жил өчнөөн тэрбум төгрөг хувааж иддэг сайхан бизнес байсан биз дээ
Одоо хүмүүсийн шаардлага хяналт хандлага өөр болохоор ялтач үгүй нэг үнэнээр явахад болж байна даа

Avatar

Zochin 2019-11-18 59.153.87.47

Goe bna shuu

Avatar

Yes, sxn bna 2019-11-18 202.131.227.51

Yamarch baisan hudend uzegdeh, hamart amand medregdeh baidal saijirsaan….. Tulshee ylam saijruulah heregtei bna. ULAM IH AMJILT HUSIE.

Avatar

Зочин 2019-11-18 202.179.26.137

550 тэрбум бараг л бүх шат дараалалттай байранд ороод дуусчих хугацаа юм биш үү

Avatar

Иргэн 2019-11-18 66.181.188.50

За битгий хөөрцөглөөд байгаарай. 10 гаруй хүний алтан амь 1000 гаруй иргэн эрүүл мэндээрээ хохироод байна. Өвлийн сар гараагүй байхад ийм хохирол учруулчихаад байхал МАН-ынхан улс төржүүлж Хүрэлсүхийгээ ардын баатар мэт пиардаж байгаа нь арай л хүнлэг биш байна шүү

Avatar

Ksa 2019-11-18 202.126.89.93

Ойрын үед хүмүүсийн сэтгэл санаа сайхан байна аа. Эхний үр дүн шүү дээ. Цаашид улам л сайжирна гэж итгэж байна.

Avatar

Зочин 2019-11-18 202.9.45.1

Сайн бизнесменүүд олон байна даа, одоо иймэрхүү төслөө гадаадад хэрэгжүүлээд эх орон, ард түмэндээ хэдэн ногоон хусаад ирвэл буянтай л юм.

Avatar

Зочин 2019-11-18 203.91.115.52

УТАА ЯАЛТ Ч ҮГҮЙ МАШ САЙН БУУРСАН ОДОО ЭМИЙН САНГУУД ОРЛОГО МУУТАЙ БАЙНА ЛЭЭ ЭМНЭЛГҮҮД ГАЙГҮЙ АЧААЛАЛТАЙ БОЛЖЭЭ. УТААГ БУУРУУЛСАН ГАВЬЯА БОЛ ХҮРЭЛСҮХЭД НООГДОНО ТҮҮНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ГАВЬЯА.

ӨМНӨ НЬ МӨНГӨ ХУССАН БҮХ ХҮНИЙГ ШАЛГАЖ ХОРЬЖ МӨНГИЙГ НЬ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

УБ ХОТ САЙХАН АГААРТАЙ БАЙНА АА

Avatar

Zochin 2019-11-18 202.55.180.106

Ard tumnii tatvariin mungiig ard tumniihen sain saihnii tuluu zartsuulj zoriulmaar bn. Hynaltiig saijruulah shaardlagatai bgaam l daa.

Avatar

MONGOL 2019-11-18 202.55.180.106

Ulaanbaatar utaanaas salj bgaan sain hereg shuu.

Avatar

Зочин 2019-11-18 202.179.25.119

Энэ засаг утааны эсрэг сайн ажилалаа. Идсэн уусан нь ч дүүрч. Цаашдаа энэ шахмал түлшээ "Улсын мэдэл" гэх бузрын гогцооноос гаргаад хувийн хэвшилд даатгачихвал бүр болох гээд байна. Одоо угаартаж нас барсан хүмүүсээс уучлал гуйчихмаар байгаа юм. Өмнө нь угаартаагүй хүмүүс энэ түлшнээс болоод угаартсан нь мэдээлэл дутуу өгсөнтэй холбоотой. Зүгээр шулуухан уучлал гуйчих. Засгийн газраас хохирлыг нь тултал барагдуулж, гомдлыг нь тайлчих. Тэгвэл Хүрэлсүх сайдыг дэмжихээр байна

Avatar

Зочин 2019-11-18 202.131.227.178

чи хойд ертөнцөд очоод уучлалт гуйгууд ир л дээ.

Avatar

Зочин 2019-11-18 112.72.12.16

ХОЛБОГДОХ БҮХ ХҮМҮҮСИЙГ ЯАРАЛТАЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ АРАЙ Ч ДЭЭ

Avatar

Зочин 2019-11-18 103.111.68.3

МАНАН-ийн Идсэн мөнгө МАНАН мангас мафийг тэжээж бидний толгойд гаргаж суулгаж байсан мөнгө.

Avatar

мгл 2019-11-18 202.179.11.230

үнэхээр их мөнгө хусчээ. шүүхэд өг. үнэхээр утаа буурчээ. маш их баярлалаа, Хүрэлсүх сайдаа.бидэнд илт мэдэгдэж байна. өглөө хотоос налайх руу ороод ирэхэд аймаар байна.

Avatar

Зочин 2019-11-18 103.229.121.181

Шал худлаа мэдээлэл байна. 2009-2018 онуудад нийт зарсан мөнгөн дүн нь 150 тэрбум ихэнхи мөнгө нь айлуудад 170 мянган зуух тараах, уурын зуухны шинэчлэлд явсан, харин нь 2018-2019 онуудад 130 тэрбум зөвхөн үйлдвэр барихад ба дээр нь 600 км Өмнөговийн зам эвдэж сүйтгэсэн 540 тэрбум зардал гаргаад байна шүү.
Улаанбаатар хотын агаарын чанарын индекс хамгийн бохирдолтой газар 214 . Энэ нь бага бохирдолтой түвшиний индексийг Цэрэнбат сайд нь дураараа өөрчилж зориуд бага болгож харагдуулаыг хүсчээ.

Avatar

Зочин 2019-11-18 139.5.219.90

Утаа тоос багасаж байгаад талархаад баршгүй.Бид утаатай дайн зарласан билээ. Энэ дайнд урсахгүй цус үрэгдэхгүй амь үгүй билээ, гагцхүү ялах л зам бидний өмнө байна

Avatar

Зочин 2019-11-18 192.82.67.243

Энэ мөнгө бүгд эзэн холбогдогчтой.Шалгавал гараад л ирнэ.

Avatar

45678999 2019-11-18 49.0.137.6

аль эрт л 2008 онд МАН-ын ЗОРИГТ гэж сайд 2-р цахилгаан станцыг сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гээд л одоогийн Сангийн сайд, УУЯ-ны сайд Зоригт 2 АТМОР гэж компанитай нийлж 60 гаруй тэрбум төгрөг хусссн түүнийгээ буцааж төлсөн үү.Хэрвээ тэр үед МАН-ыхан 2-р станцад сайжруулсан түлшээ хийгээд эхэлсэн бол, учир нь тхйлагдаад л эхлэх байсан байх, 10 гаруй жилийн дараа хагас дутуу ч гэсэн багасж байгаа бол болоо доо, гээд түлэж байгаа улсад нүдэнд харгадах нь багасаад хор нь их бол ч Өвчний уурхай л

Avatar

zochin 2019-11-18 103.229.123.194

iim ikh mungu zaraad ur dund khureeguy asuudlyg khuuk shiidej chadsan shuu

Avatar

зочин 2019-11-18 202.70.34.130

агаарын бохирлыг бууруулах нэрийн дор мөн ч олон хүн баяжсан даа, сэтгэл гаргавал асуудал ийм хялбархан шийдэгдэж болох л байсан байна ш дээ, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хариуцаж ажиллаж байсан өмнөх хүмүүсийн хөрөнгө орлогыг шалгах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж