Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж, энэ жилийн "Чингис хаан" одонг The HU хамтлагт олгохоор болсон байна. Тус хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүсгэж байгуулагч нь Б.Дашдондог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан "Чингис хаан" одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Хүннү рок урсгалаас уран бүтээлээл туурвидаг" гэлээ.
Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олгоогүй, өнжсөн. Харин энэ жил олгоно. Одоогоор хэнд олгох нь тодорхой болоогүй байгаа бөгөөд ирэх даваа гаригт ЕТГ-аас зарлах товтой байна.
“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд:
- Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж заажээ.
2005 оноос “Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008 онд алгасч байв.
“Чингисийн одон” хүртэж байсан эрхмүүд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
- 2014 онд Академич Хавтгайн Намсрай
- 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр нар тус тус хүртэж байсан.
Иргэн 2019-11-18 66.181.191.13
Дэмбэрэл гуай л тухайн үеийн Ерөнхийлөгчийн нутгийн хүн гэдгээрээ л авчихаагүй бол байгуулж гийгүүлсэн гавьяа нь жаахан эргэлзмээр хүн шиг санагддаг юм даа. Чингисийн одон авснаасаа хойш ч юу хийж гавьсан билээ дээ. Том том компанийн удирдах зөвлөлд сууж их цалин хүртэж явсаныг нь л гавьяа гэхгүй бол ч… Мэдэхгүй юм даа.
зочин 2019-11-18 66.181.184.233
арайчдэээээ шившиг шившиг
Зочин 2019-11-18 43.228.131.45
Урайнхай гуайн бичээд байгаа юм нь ёстой ойлгомжгүй шүү дээ?? Л.Түдэв бол болноо…
Зочин 2019-11-18 91.20.63.229
Багабанди бас дэмий л байна.
Зочин 2019-11-18 91.20.63.229
Очирбат, Бямбасүрэн нарт бол дэмий л байна. Яасан гэж өгсөн, авсан юм бол доо?
Зочин 2019-11-18 202.55.191.194
Төр, нийгэм, үндэстний өмнө гавъяа байгуулсан, Монгол улсын нэрийг олон улс, дэлхийд мандуулсан хүмүүсийг шагнадагийн адил, үүний эсрэг үйлдэл хийсэн хүмүүсийг шийтгэдэг, хариуцлага тооцдог баймаар байнаа.
батаа 2019-11-18 43.228.131.182
Солонгосын BTS хамтлаг жилд улсдаа асар их хэмжээний татвар оруулж улсынхаа эдийн засагт их хувь хэмэр оруулсан байдаг THE HU монголдоо 2019 онд хэдэн төгрөг ний татвар төлсөн юм бол доо
Зочин 2019-11-18 103.229.123.162
Нацагийн Багабанди, Пунсалмаагийн Очирбат энэ хүмүүс юу хийсэн гэж энэ нэр хүндтэй хүний нэрийн шагналыг авсан юм бол ичмээр юм хурааж авбал таарна
zochin 2019-11-18 66.181.161.105
yag unen hogiin luivarchid
Зочин 2019-11-18 103.14.38.226
Оюун Ухааны академийг санаачлагч Хатанбаатарт өгөхгүй юм уу. Олон хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж дэлхийд улсынхаа нэр алдрыг цуурайтуулж яваа хүн. Юун рок хамтлаг вэ?
Зочин 2019-11-18 202.21.127.183
Мөнхбаясгаланд өгөөчээ нэртэйгээр нь. Нийгэмд таалагдахын тулд шагнал олгох биш л дэ. Харин нийгэмдээ гэрэлтүүлж чирдэг, олон жилийн уйгагүй хөдөлмөр бүтээл, авьаяс билэгийг үнэлэх ёстой юм.
Зочин 2019-11-18 192.119.160.161
зөв ч юм шиг буруу ч юм шиг, урлагийнхан бүгдээрээ ямар нэг цол гуншинтай, дэнднээ, насаараа түмний хүүхдийн төлөө ажиллаж өглөө үүрээр гэрээс гарч үдшийн бүрийгээр х арьж байна. Миний болоод бусад багшийн хөдөлмөр тэдний хийснээс бага гэж үү?
zuitei 2019-11-18 66.181.161.127
nudee olson shagnal bn
зочин 2019-11-18 202.179.26.19
энэ шагнал авсан, шагнал авах гэж байгаа хүмүүс улс эх орондоо эдийн засгийн хувьд хичнээн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн болох. Нэр хүндээс гадна ингэж тооцож болох уу?.
Зочин 2019-11-18 103.206.195.52
Рок хамтлагуудыг шагналаар хуурч өөртөө татдаг бүдүүлэг арга Монголд л байдаг. Бусад газарр рокууд төр засгийн шагнал авахаас татгалздаг.
Зочин 2019-11-18 202.131.236.58
Яг зөв хүмүүстээ очлоо.
Иргэн 2019-11-18 202.126.88.210
ОЛИМПИЙН АВРАГА ГЭЖ ТҮВШИНБАЯРТ ӨГСӨН БОЛ БАДАР-УУГАН Ч ГЭСЭН ОЛИМПИЙН АВРАГА АВАХ ЁСТОЙ.
Zochin 2019-11-18 64.119.25.140
Энэ шагналыг шинжлэх ухаан, инжeнeрчлэл, оюун санааны салбарт ажилладаг хүмүүст өгч байвал Монголын хөгжилд тун хэрэгтэйсэн. Урлаг спортыг л дэмжээд бусад нийгмийн баялаг бүтээгчид нь хаягдаад байгаа нь улсын хөгжил дорой байгаагийн нэг шалтгаан.
Зочин 2019-11-18 64.119.19.36
урлаг улс төр 2 л монголыг хөгжүүлээд бгн бнлда
Zochin 2019-11-18 64.119.25.140
Хү хамтлаг ярих юмгүй мундаг, дэлхийд гарч ирж чадаж байна. Гэхдээ дөнгөж эхэлж л байгаа залуус. Арай эртэджээ
Зочин 2019-11-18 66.181.190.100
ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮМҮҮС ЯАГААД ДЭЛХИЙД МОНГОЛЫН НЭРИЙГ ГАРГАЖ БАЫГАА ЗАЛУУЧУУДААС ШАГНАЛАА ХАРАМЛААД БАЙНАА .МОНГОЛЫН НЭРИЙГ САЙХНААР ГАРГАХАД ДУРГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС ҮҮ ХЯТАДЫН УДМЫН ШЭЭСНҮҮД БАЙХАА .БАРЬЦАЖ Ч БАЙХ ШИГ
Зочин 2019-11-18 202.55.191.194
Монголын нэрийг дэлхийд шившиглэж байгаа хүмүүсийг ил тодоор шийтгэж хариуцлага тооцдог баймаар
Zochin 2019-11-18 64.119.25.140
Утга зохиолын салбарт Урианхай гуай Аюурзана нар нобeлд нилээн ойр яригддаг даа. Олон улсад номнууд нь орчуулагдсан
Зочин 2019-11-18 66.181.184.137
Хари н эзнээ олсон шагнал боллоо Монгол улсын нэрийг өндөрт өргөсөн тийм л хүмүүс хүртэх ёстой, коммунист сэтгэлгээнээс арай өөрөөр сэтгэх цаг нь болсоон., цаашид хөдөлмөрийн баатар ардын гавьяат аа боливол яасан юм бэ наад шагнал чинь улсын төсөв өөс мөнгө гаргадаг юм билээ шүү,
Зочин 2019-11-18 139.5.219.90
Их соён гэгээрүүлэгч лодонгийн түдэв гуайд өгөх хэрэгтэй,
Бат 2019-11-18 202.55.188.86
Эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа эмч нараа мартдаг сохор дүлий төр
Зочин 2019-11-18 66.181.190.100
Монгол улсын нэрийг гаргаж байгаа залуучууд.эмч нар хийх ёстой ажлаа сайн хийжээ. Сайн байна
Зочин 2019-11-18 202.126.88.205
Дэмбэрэл өгсөн нь арай доошоо байсан эзнээ олоогүй,
Зочин 2019-11-18 66.181.161.31
ТАСАМ-ын Санчирт өгөө
adas 2019-11-18 202.170.80.25
Erguuu gijii we xaxaxa
Зочин 2019-11-18 202.131.236.58
The HU хамтлаг авбал тохирох мэт.
ЗОЧИН 2019-11-18 202.180.216.19
лодонгийн түдэв гуйад өгөх байх аа
zochin 2019-11-18 66.181.186.250
oyuny akademiin khatanbaatart ugukh yostoy doo, jantsannorow odoo bolnoo, mandukhay kinony l khugjim bichee biz dee
Зочин 2019-11-18 192.82.64.212
Раднаасүмбэрэлийн Гончигдорж зайлаа тахир дутуу хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг тондог бачка шагнал авсан гэхээр арай арай
Зочин 2019-11-18 43.228.131.45
JANTSANNOROV GUAI HURTBEL SAIHAN SHVV
Зочин 2019-11-18 43.228.131.45
JANTSANNOROV GUAI HURTEH YSTOI doo
Зочин 2019-11-18 43.228.131.45
JANTSANNOROV GUAI HURTEH YSTOI
Зочин 2019-11-18 107.77.202.35
Жанцанноров лав биш шүү
Зочин 2019-11-18 103.229.122.120
Эхлээд л их хурлын дарга ерөнхийлөгч нарт тал засч өгсөн шагнал байжээ
Зочин 2019-11-18 202.21.115.242
ОДБАЯР точно
Зочин 2019-11-18 103.9.89.18
С.Баяр ,Баярцогт, Сайханбилэг 3 авна гэнэ дээ. Оюу толгойг ашиглалтанд оруулж гавъяа байгуулсан юм байхаа
Зочин 2019-11-18 202.170.68.38
Арай Элбэгээд өгөх гэж бна уу
Zochin 2019-11-18 103.229.122.110
JANTSANNOROV GUAI HURTEH YSTOI
ses 2019-11-18 202.179.24.104
Үнэхээр гавьяа байгуулсан хүн бол бадарууган
Эх орноо худалдсан, авилгачин, луйварчин л биш бол 2019-11-18 59.153.114.112
Хэн ч авсан яадын.
Зочин 2019-11-18 202.131.227.82
Бадар ууган д өгвөл
болор 2019-11-18 78.209.187.2
уг нь тодорхойлолт дээр нь нийгэм үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан бол гэж бна ш дээ. Шарав гуай, Түвшинбаяр аварга 2 оос бусад нь яг ямар онцгой гавьяа байгуулсан юм бол ….
Зочин 2019-11-18 64.119.25.140
Шинжлэх ухаан акадeмик салбарт бол Намсрай гуай олон улсад хүлээн зөвшөөрөгддөг хүн. Бүтээл нь олон улсын хэмжээнд хэвлэгддэг. Квант физикт Намсрайн онол нь чухал нээлтэд ордог
Зочин 2019-11-18 202.55.188.46
Ene nohoinii ginjiig ymar nohoi avah bol sharav guai tuvshin bayr arinunbaatar namsrai guiana nart bol jinhene odon harin busdad ni bol nohoinii ginj shig l haragdadag
Иргэн 2019-11-18 202.9.44.39
Эд нараас Очирбат, Гончигдорж, Содном, Багабаньд нарт буруу олгосон Энэ жил нүдээ олж өгөөсөй дээ…Бурхан минь шагнал нүдээ олчихвол буян байдаг юм гэсэн шүү…..