Британийн Хатан хааны Flickr-т нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Британийн Хатан хааны Flickr-т нэгдлээ

Британийн Хатан хаан II Элизабета гэрэл зураг, видео бичлэгийн вэбсайт болох Flickr-т нэгдсэн талаар Букингемийн ордон мэдэгдлээ. Тэрбээр YouTube болон Twitter-т хэдийнэ өөрийн гэсэн сувагтай болсон бөгөөд Flickr дэх хуудсанд нь түүх өгүүлсэн 600 гаруй гэрэл зураг мөн хатан хааны гэр бүлийн өнөө цагийг гэрэл зургийг байрлуулсан байна.

British Monarchy нэртэй хуудсанд хатан хаан Виктория болон хунтайж Альбертын гэрэл зураг мөн багтсан бөгөөд 1861 оноос хойшхи хатан хааны гэр бүлийнхний ховор нандин гэрэл зураг багтжээ. Түүнчлэн хатан хаан Элизабета болон хунтайж Чарльзыг бага насны гэрэл зургуудыг ч байрлуулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж