Эрэгтэй I баг мөнгөн медаль авлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Эрэгтэй I баг мөнгөн медаль авлаа

БНХАУ-ын Мүгдүн хотноо болсон сагсан бөмбөгийн "3 эсрэг 3" оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эрэгтэй I мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэй II, эмэгтэй I баг IV байрт орлоо.

Эрэгтэй I баг аваргын төлөө БНХАУ-ын багтай тоглож, хожигдсон. Мөн эрэгтэй II баг хүрэл медалийн төлөө Ираны багт үндсэн цагт 14:14 тэнцэн нэмэлт цаг 17:15 харьцаатай хожигдон Азийн аваргын IV байрт орлоо.

Эмэгтэй 1-р баг мөн хүрэл медалийн төлөө Тайландын багт 16:14 харьцаатай хожигдлоо.

Азийн аваргад оролцож буй оюутан тамирчдын дунд явагдсан слэйм данкын тэмцээнд О.Хүдэрбат оролцон алтан медаль, холын зайн шидэлтийн тэмцээнд Э.Чимиддолгор мөнгөн медаль тус тус хүртлээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж