Архинд донтох эмгэг арван жилийн дотор 40 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.17-нд нийтлэгдсэн

Архинд донтох эмгэг арван жилийн дотор 40 дахин өсчээ

Архинд донтох эмгэг арван жилийн дотор 40 дахин өсчээ

Манай улсад 12 төрлийн сэтгэцийн эмгэг бүртгэлтэй байдгаас архинд донтолт нь нийгэм эдийн засаг, иргэдийн амьдралд хамгийн их нөлөөлж буй. Ялангуяа архи согтууруулах ундаанаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээлэл цөөнгүй. Монголчуудын архинд донтсон байдлыг 2000 оны үеийг 2014 оны үетэй харьцуулахад 40 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.

Архи ууснаар тархины духны хэсгийг гэмтээж, хайрлах, энэрэх хүндлэх энэрэх сэтгэл алга болж, ямар ч хүсэл тэмүүлэлгүй болдог байна. Яван явсаар архинд донтсон хүнд юм бүхэн утга учиргүй болдог аж.

Дэлхийн улс орнуудад нэг хүнд ноогдох архины хэмжээ жилд 5 литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байгаа нь өндөр үзүүлэлт юм. Монгол хүний цусан дахь архи задлах ферментийн түвшинг тогтоох судалгаагаар ферментийн агууламж европ хүнийхээс 3.5 дахин бага байгаа нь тогтоогджээ. Иймд согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоох, хэрэглээг бууруулах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж