“Nissan” 450 мянган автомашин эргүүлэн татна | News.MN

“Nissan” 450 мянган автомашин эргүүлэн татна

“Nissan” 450 мянган автомашин эргүүлэн татна

“Nissan” 450 мянган автомашин эргүүлэн татна

Японы автомашин үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөгчдийн нэг “Nissan Motor” компани 450 мянган автомашинаа дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаар болсон тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тус компанийн үйлдвэрлэсэн зарим загварын машинуудын тоормосны системд доголдол гарч тоормосны шингэн гоожих нь зарим тохиолдолд удирдлагын электрон хавтанд шингэн орж ирснээс болж богино холболт үүсэн гал гарч болзошгүй байгаа учраас ийм шийдвэр гаргасан байна.

Эргүүлэн татах автомашинуудын ихэнх нь АНУ, Канадын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн машинууд байгаа аж. Тухайлбал, 2015-2018 онд үйлдвэрлэсэн "Murano" дунд оврын  жийпүүд, 2016-2018 онд гаргасан "Maxima" загварын суудлын автомашинууд орж байна. 

2017 оноос хойш үйлдвэрээс гарсан “Infiniti QX60” болон “Nissan Pathfinder” жийп машинд согог илэрчээ.

Согогтой машинуудыг эргүүлэн татах ажиллагаа ирэх зуныг хүртэл үргэлжилнэ гэж үйлчдвэрлэгчдийн зүгээс мэдэгдсэн байна. Тус компани нь ийнхүү гурав дахь удаагаа дэлхийн зах зээлээ машинуудаа эргүүлэн татаж байгаа нь энэ бөгөөд 2016 онд 120 мянган машин, 2018 онд 215 мянган машинаа эргүүлэн татаж байжээ.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-17 49.0.212.139

Занаад улс ч сайхан даа, халуун дулаан уур амьсгалтай, өвөл болдоггүй, ой мод, нуур гэх юм байхгүй мөн ч сайхан газар байдаг шүү

Avatar

irgen 2019-11-17 59.153.84.70

zanaad

Avatar

Зочин 2019-11-17 103.26.194.206

Zanadaas bol tatan avch bolno2.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж