Өмнөд Солонгост дэлгэрч буй “Үхлийг мэдрүүлэх” үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2019.11.17-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост дэлгэрч буй “Үхлийг мэдрүүлэх” үйлчилгээ

Өмнөд Солонгост дэлгэрч буй “Үхлийг мэдрүүлэх” үйлчилгээ

Өмнөд Солонгос бол дэлхийн эдийн засгаараа дээгүүрт ордог хөгжингүй орнуудын нэг. Улс орны эдийн засаг дээшилж, хөгжин дэвшиж байгаа ч нийгэмд зарим сөрөг үзэгдлүүд газар авч байгаагийн нэг нь амиа хорлолт. Тус улсад өдөрт дунджаар 40 орчим хүн амиа хорлохыг оролддог гэсэн судалгаа ч байдаг. Амиа хорлолтын шатгаан нь голдуу дарамт шахалт, ажлын ачаалал, сэтгэл гутрал байдаг байна. Тэгвэл энэ асуудлаас урьдчилан сэргийлэх, хүнд амьдралын үнэ цэнийг ойлгуулах, цаашид амьдрах урам зориг өгөх зорилготой нэгэн хачирхалтай үйлчилгээ сүүлийн жилүүдэд дэлгэрээд байгаа “Үхлийг мэдрүүлэх” үйлчилгээ аж.

Хүн нас барах үед юу болдог, ямар мэдрэмж авдгийг бодитойгоор үзүүлж, гэрээслэл бичүүлж, авсанд оруулж, үхлийг мэдрүүлэх энэ үйлчилгээг өмнө нь оршуулгын газар ажиллаж байсан Жеон Ён Мун гэх хүн анх 2012 онд санаачилж байжээ. Үүнээс хойш уг газраар үйлчлүүлэх хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж, одоогийн байдлаар нийт 25,000 орчим хүн үйлчлүүлээд байгаа гэнэ. Нэг дор 50 хүнд үйлчлэх хүчин чадалтай “Хёвон төв”-д өсвөр насны хүүхдүүдээс эхлээд өндөр настнууд гээд насн насны төлөөлөл, янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс ирж үйлчлүүлдэг аж.

Яг л бодит мэтээр үндэснийхээ хувцасыг өмсөн, гэрээслэлээ бичиж, жаазтай зургаа тэврэн авсанд хэвтэж, лам нар оршуулгын зан үйл үйлдэж, хойдохыг нь унших зуур туулсан амьдралаа эргэцүүлэн бодох нь тэдгээр хүмүүст амьдралын үнэ цэнийг ойлгох, амьдрах хүсэл тэмүүлэлтэй болох, бүхнийг шинээр эхлэхэд нь туслах гээд олон давуу талтай байдаг гэж зохион байгуулагчид хэлж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
25
ГайхмаарГайхмаар
14
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
7
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж