Тусгаар тогтнолоо бататгасан 7 хоног | News.MN

Тусгаар тогтнолоо бататгасан 7 хоног

Тусгаар тогтнолоо бататгасан 7 хоног

Тусгаар тогтнолоо бататгасан 7 хоног

УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудал авсан МАН-ын үнэмлэхүйд оногдсон том үүрэг нь улстөрийн реформ хийх байв. Бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн гурван жилийг дотоодын хэрүүл тэмцэл, зодоон цохиондоо зарцуулсан МАН-ынхан эвлэлдэн нэгдэж, түүхт үйл бүтээсэн нь Үндсэн хуулийг шинэчлэн  баталсан явдал. Өөрөөр хэлбэл, Монголын Улсын парламентын тогтолцоог дархалсан нь МАН-ын том гавъяа болж түүхэнд үлдэх юм.  Өөрөөр хэлбэл, нэг хүний дарангуйлал руу аажим, аажмаар шилжиж буй хоёр их гүрний дунд орших жижиг улсын хувьд ардчиллын арал хэвээр үлдэх, ардчилсан Монголын тусгаар тогтнолыг хамгаалж үлдсэн түүхэн шийдвэр боллоо.

Үндсэн хуулийг шинэчлэн батлах хэлэлцүүлэг өрнөхтэй зэрэгцээд Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэсэн талцал улс төрийн хүрээнд өрнөж, Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхийлөгчийн засаглалд шилжих сонирхолтой байгаагаа ойр дотны хүмүүсээрээ дамжуулан ил цагаан мессеж хаяулах болсон бидээ.

Үндсэн хууль тойрсон олон үйл явдал өрнөж, ард түмнээс асууж шийдэхээр Ардын намынхан анх шийдэж байсан. Гэвч тэдний хувьд ард нийтээс асууж, ардчиллыг эрсдэлд оруулахын эсрэг боломж олдсон нь Ерөнхийлөгчийн хориг бөгөөд Даваа гаригт гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлж, Пүрэвт тусгаар  тогтнолоо мөн тунхаглан зарласан билээ.

Энэхүү түүхт үйл явдалд АН оролцоогүй нь улс төрийн богино зайны нүүдэл хийснийх. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд суулгаж оруулсангүй гэх шалтгаанаар чуулганы нэгдсэн хуралдааныг хаяж гарсан тэд энэхүү түүхэн боломжийг хуваалцах гавъагүй үлдэж байна.

Үндсэн хуулийг шинэчлэн баталсны дараа ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж, өөрчлөлтүүдийг танилцуулсан. Ямартай ч энэ удаад Ерөнхий сайд том эрх мэдэлтэй болж, Ерөнхийлөгчийн эрх мэдэл ч хэвээр үлдсэн. Шинэ Үндсэн хууль ирэх оны тавдугаар сарын 25-наас үйлчилнэ.

Ерөнхийлөгч хориг тавих нь одоогоор тодорхойгүй ч хоригийг хэлэлцэхгүй байх практик бий гэж ажлын хэсгийнхэн мэдээлсэн юм. Элдэв янзын шар бор мэдээллээр тархиа цэнэглүүлдэг монголчуудын дийлэнх нь Үндсэн хуулийг шинэчлэн баталсны ач тусыг төдийлөн ойлгоогүй байх шиг.

Үндэсний фронтынхны жагсаал, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын сенсааци гээд үйл явдал өрнөдгөөрөө өрнөсөн. Гэхдээ мэдээж, жижиг асуудлууд.  Юутай ч гурван жил барьж авсан том реформынхоо ард гарснаараа Ардын нам гэрийн даалгавраа амжилттай биелүүллээ.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-17 103.9.90.53

"ард нийтээс асууж, ардчиллыг эрсдэлд оруулахын эсрэг боломж олдсон нь Ерөнхийлөгчийн хориг бөгөөд Даваа гаригт гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлж, Пүрэвт тусгаар тогтнолоо мөн тунхаглан зарласан билээ". гэжээ. Ард нийтээс асууж, ардчиллыг эрсдэлд оруулах гэж юу гэсэн үг вэ? Монгол улс 1924 онд тусгаар тогтнолоо зарлаж, 1940,1960, 1992 оны Үндсэн хуулиудаар,1939,1945 оны дайн,1945 оны санал асуулга, 1961онд НҮБ-д элсэж, 1921,1990 оны ардчилсан хувьсгалаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан юм.

Avatar

Зочин 2019-11-17 66.181.178.168

Ard tumneer helelzuulehgui batalchihaj baiganmu? Erunhii said Parliamentaas songogdono gevel jagsaaltaar buh ard tumnees songogdoh yostoi. 2, 3 sumaas garch irsen durak erunhii said boldog system heveeree baival undsen huuli uurchilsnii nemer alga.

Avatar

Иргэн монгол 2019-11-17 59.153.115.147

Бантсан нөхөд хзн а**а гэж…төрийн эрх мэдлийг луйвардаж авчаад, олноороо хуйвалдаж хулгай хийчээд, хоорондоо эрх мэдэл асар их мөнгө төгрөгний төлөө ичихгүй хэрэлдээд. Муу бүхэн нь бүрэлдсэн хэдэн хулгайч нараа! Ард түмэн та бүгдийг мартахгүй түмэн олон нэхэл хатуу бдаг шүү!!!

Avatar

сс 2019-11-17 192.82.75.125

улс төрийн намуудыг цензурдэж иргэд нэр дэших эрхийг хаасан байна. арай ч дээ

Avatar

Зочин 2019-11-17 103.212.117.35

Түүхэн өөрчлөлт хийжээ. Монголд нүүрлэсэн анархизм энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгожтой. Тэд зөвхөн бусдын зөвийг буруутгах, төр ард түмнийг турхиран үймүүлэх үндсэн ажилтай, тэд үүнийгээ улс төр гэж ойлгодог, ойлгуулахыг хичээдэг юмаа

Avatar

Зочин 2019-11-17 66.181.178.199

Еронхийлогчоос айсан хеделгеен Монгол ернесен юм бна. Одоо Баттулга еронхийлогч болон Ундсэн хуулийн цэц ард тумнээс урвасан энэ ажиллагаанд хориг тавих естой!!! Энэ сайт ?!

Avatar

бат. 2019-11-17 202.9.43.235

Үхсэн ацаараа тусгаар тогтнолыг баталгаажуулах вэ дэ.

Avatar

Зочин 2019-11-17 192.82.71.39

СҮРЖИН с** ВЭ , УГААСАА Л ҮНДСЭН ХУУЛИНДАА ПАРЛАЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ БАЙНА ГЭЭ БИЗ ДЭЭ .

Avatar

Зочин 2019-11-17 150.129.143.39

Шинээр батлагдсан ардчилалын үндсэн хуулийг мөрдөж ирсэн 30 шахам жилийн хөгжлийн явцад гарсан нийгмийн өөрчлөлтүүдийг харгалзан үзсэн үндсэн хуулийн нэмэлт шинэчлэлийг боловсруулж манай орны нийгмийн бүх давхаргын олон ннийтэд сурталчлан хэлэлцүүлж тэдний санал сэтгэгдэлийг тусгаж УИХ-аар баталсан нь энэ удаагийн УИХ-ын амжилт гавъяа мөн.

Avatar

Зочин 2019-11-17 49.0.212.139

Сөнөтүгэй

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Үргэлжлэл 2019-11-17 66.181.178.225

Ийм хүмүүс их бий дээ.Атрын 60 жилийн ойгоор БААТАР БИШ БААТРУУДЫГ АЛДАРШУУЛАХ юмсан. Холбогдох яам, Тамгын газрууд нэгийг бодож, хоёрыг сэтгэнэ байгаа. .

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Үргэлжлэл 2019-11-17 66.181.178.225

Яагаад гэж асуухад, би ч залуудаа ажилдаа ч аатай, ааш зан ч аатай байсан юм байлгүй дарга нараа шүүмжилчихдэг байсан юм.Тэгээд манай дарга нар намайг биш, өөр хүнийг шагналд тодорхойлчихдог байсан юм гэж байна. Шинээр байгуулагдсан атрын 4 САА-н нэг Зэлтэрт 40 гаруй жил агрономчоор ажилласан Санжсүрэн гэж бий.Ингэж тогтвор суурьшилтай хөдөөд ажилласан мэргэжилтэн маш ховор.40 гаруй жил хөрс шороогоо хайрлаж, хөх тэнгэрээ аргадаж амьдарчээ.Ийм хүмүүсийг БААТАР БИШ БААТРУУД гэвэл онох биш үү.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: БААТАР БИШ БААТРУУД 2019-11-17 66.181.178.225

Гэмтлийн эмнэлэгт миний хажуу орон дээр 70 гаруй насны өвгөн хэвтэнэ. Төв аймгийн Жаргалантад насаараа тракторч, комбайнч хийсэн. Улсын ургацын 4 удаагийн аварга.Нэр ДАРЖАА. Олон жил тариан талбайд даарч хөрснөөс болсон юм байлгүй, хоёр өвдөг эзэнгүй, төмөр жийргэвч хийлгэлээ гээд гунигтайхан нүдээр тааз ширтэн хэвтэнэ.Улсын ургацын 4 удаагийн аварга гэдэг хэр баргын аавын хүүгийн хийдэг ажил биш, ихэвчлэн гавъяат механикжуулагч цол авдгийг би мэдэх тул гавъяат уу гэж асуухад үгүй гэж байна.

Avatar

Иргэн 2019-11-17 66.181.188.50

ЖДҮЧид хулгайч авилгчдын ард түмэнээсээ асуулгүй баталсан луврын баримт бичиг урт насгүй гэдэг нь дэндүү тодорхой байна. Одоо энэ ЖДҮчидийг саарал ордноос хөөн зайлуулж жинхэнэ ард түмэний төлөөлөлөөс бүрдсэн Их хуралдайгаа хуралдуулж Үндсэн хуулийн шинэчлэлийг хийцгээе Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэнийхээ талд зогсох ёстой .Үндэсний фронтоос

Avatar

Зочин 2019-11-17 73.92.12.67

Монгол улс парламентийн тогтолцоогоо дархалж чадсан уу ? ???? Цаг хугацаа л харуулна. Суулийн жилуудийн улс терийг харахад Еронхийлогч парламент, Засгийн газраас илуу эрх мэдэлтэйгээр шуугчдийг томилох, хучний байгууллагын дээд тушаалтнуудыг томилох, армийн дээд удирдлагуудыг томилох ажил хийлээ. Ер нь хучний байгууллага, арми, АТГ, шуух прокурорын удирдлагууд Женкогийн тавиулууд болсон гэхэд хилсдэхгуй. YАБЗ гэдэг байгуулагыг еерийн мэдлийн болгож шийдвэр гаргаад л УИХ, ЗГ- аар шийдуулж байна

Avatar

Зочин 2019-11-17 73.92.12.67

Темер замын ажилд шууд эрх мэдэлтэйгээр оролцож ЗГ- ын ажлыг шууд булааж хийж байна ….. Одоо шинэ еерчлелтеер юу еерчлегдеев. Бух эрх нь хэвээр улдлээ. Одоо YX еерчлегдсен гээд Женко ард тумнийг парламентийн эсрэг турхирахгуй гэсэн баталгаа хаа байна. YАБЗ – ийг еерийн з****г болгон засаглалыг хуваалцахгуй гэх итгэл нь хаана байна. Хучтэй ЕС, УИХ нийлээд парламентийн засаглалаа хамгаалах ерондог нь хаа байна???? Одоо 2021 онд дахин Еэк болно гэж зутгэнэ. Дахиад 6 жилд Парламент тэсэх уу ???

Avatar

Зочин 2019-11-17 73.92.12.67

Тэсэхгуй л бол уу Ард Путин гэж хадам мангаа байгаа цагт тэсэхгуй гээд зоригтой хэлчий. Молдавыг хар. Их л тэслээ. Одоо Путины тавиулууд бух эрхийг авлаа. Удахгуй YX даа еерчлелт хийгээд л Еронхийлогчийн засаглалтай болно.Европын талыг баригчид их тэссэнч АВИЛГАЛ гэдэг хорт алимнаас болж нэр нь ард тумний дунд унасаныг нь оросын талыг баримтлагчид овжин ашиглаад ходорчихлоо. Манайх бол дээрдэх юм байхгуй. Яг л адил. ЖДY гээд Женкогийнхон хучтэй узэхэд енхреед л егне. Харин Женко хедлехгуй байна

Avatar

Зочин 2019-11-17 73.92.12.67

Яагаад гэвэл Еронхийлогчийн засаглалтай засаглалгуй хуссэн зуйлээ УИХ, ЗГ- аар хийлгээд чадаад байгаа учраас нэг их хучлэхгуй байна. Тэгээд ч олон сая ногооны хулгайг нь ярьдаг амьтан байхгуй, мартчихсан….. Тэгэхээр яахав, гэдсээ илээд , инээгээд, Yндэсний фронтыхныг бегсдеед л…… Уул нь хувьсал еерчлелтийн тохироо нь бурдчээд л байгаа……. Эцэст нь АН- ын Еронхийлогчийг парламентаас сонгоно гэдэг л жинхэнэ Парламентийн засаглалын баталгаа байсан юм. Хэрэв энийг YX- д оруулсан бол. .????

Avatar

Зочин 2019-11-17 66.181.190.13

АН эргүү гарууд азгүй юм. Үнэхээр улсын төлөө түүхэн үйл явц мөн ядаж энийг нь ойлгоод тулга тойрсон үзэн ядалтаа хойш тавих хэрэгтэй байсан юм

Avatar

Зочин 2019-11-17 103.212.117.35

МАН-Д АРД ТҮМЭН 65 СУУДАЛ ӨГЧ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЭРХ ОЛГОСОН. АН НЭРИЙН АРД НУУГДСАН ХАРГИС ХҮЧИН ГУРВАН ЖИЛИЙН ТУРШ СААД ХИЙСЭН БОЛОВЧ АРД ТҮМНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН ДИЙЛЭНХ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ ЧАДСАНААР ТҮҮХЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЛЭЭ. АН ПРОПОРЦИОНАЛ ХЭМЭЭХ ХОЛБООНЫ ЗАРИМ УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ, БУСДАД ОГТ ТОХИРДОГГҮЙ СОНГУУЛИЙН ЛУЙВРЫН СИСТЕМИЙГ ОРУУЛАХ ГЭЖ ОРОЛДСОН НЬ ХЭН БОЛОХОО ДАХИН ХАРУУЛЛАА. НӨГӨӨ Л ЛУЙВАРЧИД НЬ АРД ТҮМНИЙ ШУУД СОНГОЛТГҮЙ УИХ-Д ДАХИН ЗАЛРАХ САНААРХАЛ БАЙЛАА АРД ТҮМЭН ЯЛЛАА.

Avatar

Содоо 2019-11-17 202.126.89.66

Ууцан байнштээ

Avatar

Зочин 2019-11-17 192.82.66.242

МАН-даа Баяр хүргэе тууштайгаар парламентийн засаглал сонгосондв

Avatar

sereeter 2019-11-17 59.153.85.110

ёстой х****а сэтгүүлч МАН гараа.ард түмэнийг ядууруулж эдийн засаг туйлдуулсан реформ МАН 2 тойгоо Авсанд ороорой

Avatar

sereeter 2019-11-17 59.153.85.110

2016 онд Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан МАН хүчин Үндсэн хуулинд дур зоргоор халдлаа. Ард түмнээр хэлэлцүүлсэнгүй, Намуудын саналыг тусгасангүй, Ерөнхийлөгчийн санал санаачлагыг үл тоомсорлон 60,0 тэр бумын хүчээр дураар аашлав. Засгийн эрх хэзээ ч Ард түмний мэдэлд байгаагүй МАН хүчний эрхшээлд байсаар ирсэн. Тэгээд ч улс орон ард түмний ядуу дорой байдал эдэнтэй салшгүй холбоотой. Эд Тусгаар тогтнолыг баталгаажуулсан бус эв эвдрэлцэн сөргөлдөх үүд хаалгыг улам цэлийтэл нээж өглөө.

Avatar

sereeter 2019-11-17 59.153.85.110

ийм аймшигтай зүйл хийчихээд өөрсдийгөө магтаад дараагийнхаа идэх шулах нүхийг бэлдчихээд өөрсдийгөө магтаж гэнэ.Монгол адилхан ерөнхийлөгчийн засаглалтай байхгүй бол 76 хулгарийн хэрүүл хийж суух хооронд л бид сүйрсээр байх болно.76 уулаа хувааж идээд тэр 2 улсад чинь бидний эх орныг аажмаар зараад л сууж байх нь л дээ.

Avatar

Шударга иргэн 2019-11-17 192.82.73.193

Хуулийн засаглал гэж ярьдаг. Тэгэхээр намуудыг Хууль тогтоох байгууллагын сонгуульд л оролцуулдаг байх хэрэгтэй. Төрийг Ерөнхийлөгчийн засаглалтай болгож сонгуулийг Засаг захиргааны нэгжийн тогтолцоогоор явуулдаг болох, УИХ гэж байхгүй Ардын Их хурлыг байнгын бусаар байгуулах хэрэгтэй.Хууль тогтоох байгууллага улс оронд хэрэгтэй хууль гаргахгүй хэрүүл нь ихэдвэл шууд Ардын Их хурал, Ерөнхийлөгчийн зүгээс тараадаг болгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн дэргэд Төрийн албаны зөвлөл байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-17 202.179.24.218

Өнгөрсөн борооны хойноос цув..

Avatar

Зочин 2019-11-17 202.179.24.218

Ардчилсан намтай намгүй батлагдаж л байгаа биз дээ. Санал хураалтанд оролцох шаардлага байгаагүй. Хэлэлцүүлэгт бол оролцсон. Санал нь ч орсон. Санал нь орно гэдэг ямар нэг хэмжээгээр оролцжээ гэсэн үг. Сэтгэл дундуур байж болох ч ямар ч байсан оролцсон.

Avatar

Зочин 2019-11-17 202.9.42.235

Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл маш их мөнгө хэмнэж улс орон хөгжих юм даа. МАНАН-гийн буюу энэ хоёр намын нөхөд улсын мөнгийг өөрсдөө хуваан идэж багахан хувийг улсын хөгжилд зарцуулж байна.УИХ-ын төсөв бол улсын төсөьийн тал хувийг нийт дүнгээрээ аваад зарлагддаг. Тийм байхад нүсэр орон тоотой юм хийдэггүй хэрүүлийн талбар болсон парламент хэрэг байна уу. Хэрэггүй

Avatar

Лам ах 2019-11-17 192.82.73.193

Хууль бусаар төрийн эрхийг 60,0 тэр бум төгрөгөөр 2016 онд авсан МАН хүчин дараагийн луйвараа хийх гэж Үндсэн хуулийг Ард түмнээр хэлэлцүүлэлгүй хүчиндэн баталлаа. Улс төрийн намууд, ерөнхийлөгчийн санал санаачлагыг ч үл хүндэтгэн дур зоргоор хуульчлав.Төрийн эрх мэдэл Ард түмний гарт биш МАН хүчний гарт л байна. Байсаар ч ирсэн. Эд нийгмийг ийм дорой ядуу байдалд байлгах нь тэдний эрх ашигт нийцдэг. Тусгаар тогтнолоо бататгасан биш улам сөргөлдөн тэмцэлдэх , эв нэгдлээ буснуйлах алхам хийв

Avatar

Зочин 2019-11-17 103.212.119.70

манын ждү жаран тэрбумынхан дорвитой өөрчлөлт хийж чадаагүй ш дээ. гол зорилго нь үндсэн хуулийн нэмэлт байгааг ч үгүй оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхгүй гэсэндээ аргацаасан нь энэ

Avatar

Зочин 2019-11-17 67.162.117.222

Маш зөв. МАН-ы түүхэн гавъяа энэ мөөн. Женхуа мэтийн жижиг гарын луйварчидын цохон дээр нь сайхан нясалж чадсан. Монгол ардчилсан улс хэвээр үлдэж чадлаа.

Avatar

mendee 2019-11-17 59.153.85.110

xuz za

Avatar

иргэн 2019-11-17 139.5.216.161

ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ ЧАДАХ ЮМУУ??? ҮНДСЭН ХУУЛЬД МАН ХҮЧ ТҮРЭН ӨӨРЧЛӨЛТ ХИЙСНИЙ ГАЙ АЛЬ ХЭР БАЙХЫГ ЯДАЖ ТААМАГЛАЖ ТӨСӨӨЛӨХ НЬ ЧУХАЛ САНАГДНА. БАЙГАЛЫН БАЯЛАГА БУЮУ МОНГОЛ ОРНЫ ӨРГӨН УУДАМ НУТАГ ДЭВСГАР ДЭЭР АГААР БОЛОН УС , ГАЗАРЫН ГАДАРГУУ БОЛОН ХЭВЛИЙД БАЙГАА БАЯЛАГА БОЛ МОНГОЛ УЛСЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ БАЙХ ЁСТОЙГ ТӨРИЙН ӨМЧ ГЭДЭГ ТОМЬЁЛОЛД ОРУУЛЖ БАЙГАА БОЛ ҮҮНИЙ ҮР ДАГАВАР НЬ МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГНОЛОО ОЙРЫН ҮЕД АЛДАХАД ХҮРЭХ НОЦТОЙ АЮУЛ БОЛЖ МЭДЭХ ЮМ .

Avatar

Шударга иргэн 2019-11-17 192.82.73.193

2016 онд Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан МАН хүчин Үндсэн хуулинд дур зоргоор халдлаа. Ард түмнээр хэлэлцүүлсэнгүй, Намуудын саналыг тусгасангүй, Ерөнхийлөгчийн санал санаачлагыг үл тоомсорлон 60,0 тэр бумын хүчээр дураар аашлав. Засгийн эрх хэзээ ч Ард түмний мэдэлд байгаагүй МАН хүчний эрхшээлд байсаар ирсэн. Тэгээд ч улс орон ард түмний ядуу дорой байдал эдэнтэй салшгүй холбоотой. Эд Тусгаар тогтнолыг баталгаажуулсан бус эв эвдрэлцэн сөргөлдөх үүд хаалгыг улам цэлийтэл нээж өглөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж