Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай | News.MN

Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай

Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай

Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай

Халдварт өвчлөл сүүлийн жилүүдэд Монголд харанга дэлдэх болсон. Ялангуяа тэмбүүгээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж, нас залуужиж байгаа нь монголчуудад бэлгийн боловсрол дутагдаж буйн нэг жишээ гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.  Залуусын дунд бэлгийн харилцаанд хэт эрт орж байгаа нв гэр бүл салалт болон хүүхэд өнчрөх асуудлын гол үндэс болж буйг ч мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн сүрьеэгийн халдвар нэмэгдсэн эрүүл мэндийн салбарынхныг зовоох болсон.  Гурван сургуульд сүрьеэгийн дэгдэлт илэрч өнгөрсөн хаврын гол шуугианы нэг болж байсан билээ.

Үндэсний Үндэсний  статистикийн хорооноос гаргасан судалгаад  халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Салхин цэцгээр өвчлөгчид 2395 /41.4 хувь/, тэмбүүгээр өвчлөгчид 503 /10 хувь/, мөөгөнцрөөр өвчлөгчид 73 /5.3 хувь/, сүрьеэгээр өвчлөгчид 128 /4.2 хувь/, гонококкт халдвараар өвчлөгчид 110 /2.5 хувь/ -аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145 /42.3 хувь/-аар буурчээ.  Мөн ХДХВ/ДОХ-ын халдвар авсан тохиолдол  өнгөрсөн аравдугаар сард нэг илэрсэн байна. Улаанбаатар хотод илэрсэн уг тохиолдлыг нэгтгээд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 хүн бүртгэгдээд байгаа юм. Тэдний дийлэнх нь эрсдэлтэй бүлгийнхэн байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-17 202.131.253.66

Өндөр албан тушаалтан ДОХ-той гараад, авгайгаа үзүүлсэн чинь бас ДОХ-той гарсан гэсэн үнэн үү? Дээгүүрээ ДОХ-той болоод дуусвал өөрёдөө алга болох байхдаа ккк

Avatar

Зочин 2019-11-17 64.119.27.144

АНУ-д байгаа Монгол хүүхнүүд бүгд дохтой солонгос өвгөн тараасан тэд нарыг нааш нь хэзээ ч оруулж ирж болохгүй. орж ирвэл Монгол улс сүйрнэ

Avatar

Зочин 2019-11-17 64.119.25.105

УИХ-д БАНДААШ, б**в, ДОХ, ҮХЦ-д б**с гээд л сонин сонин улс байх юмаа.

Avatar

ББ 2019-11-17 192.82.75.125

МАН ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН, УИХ ИЙН ГИШҮҮН. ДОХТОЙ ЭХНЭР ХҮҮХЭД, НУУЦ АМРАГТАА ХАЛДААСАН НУУЦ АМРАГ НЬ ГУРВАН ЗАЛУУД ХАЛДААСАН, ТЭР ГУРВАН ЗАЛУУ НЬ ХОЁР ЭХНЭРТЭЙ, ЭХНЭРҮҮДЭД НЬ ХАЛДСАН. БУЛАЙ ЮМАА ОЛОН НИЙТЭД ЗАРЛААЧ

Avatar

Зочин 2019-11-17 202.55.188.92

уих-ын гишүүн нь эрсдэлтэй бүлгийн хүн юм уу,

Avatar

Зочин 2019-11-17 66.181.161.75

УИХ-ын нэг гишүүн байгаа гэж цуурхал уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж