Францын “шар хантаазтнууд” нэг жилийн ойн дээрээ дахин жагсав

Хуучирсан мэдээ: 2019.11.17-нд нийтлэгдсэн

Францын “шар хантаазтнууд” нэг жилийн ойн дээрээ дахин жагсав

Францын “шар хантаазтнууд” нэг жилийн ойн дээрээ дахин жагсав
Demonstrators gather near the Arc de Triomphe during a protest on Saturday in Paris.

Францын “шар хантаазтнууд” хөдөлгөөн өчигдөр /2019.11.16/ нэг жилийн ойн дээрээ дахин жагсчээ. Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт  Франц улс даяар татварын шинэ бодлого, шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн 250,000 гаруй мянган хүн жагсаж, жолооч нар машинаа зам дээр орхин, шар хантаазаа /машин нь зам дээр эвдэрсэн үед жолооч нарын өмсдөг цацруулагчтай шар хантааз/ өмсөн жагсаж эхэлсэн билээ.  Үүнээс хойш тэд долоо хоног бүрийн бямба гаригийг тэмцлийн өдөр болгон жагсаж байсан юм.

Олон долоо хоногийн турш үргэлжилсэн жагсаал цуглаан цаг хугацааны эрхээр эрч нь суларч, оролцох хүмүүсийн тоо багассан ч ганц ч удаа тасалдсангүй өдийг хүрчээ. Мөн уурссан жагсагчид нийтийн эзэмшлийн гудамж талбай барилга байгууламжуудыг эвсэн сүйтгэж, галдан шатааж, бизнес эрхлэгчид ч ихээхэн хохирол амссан юм. Тооцоо судалгаанаас харахад бизнес эрхлэгчид эмх замбараагүй байдлаас үүдэн өмнөх оныхтой харьцуулахад 850 сая еврогийн орлогоо алдсан бол засгийн газраас цагдаагийн ажилтнуудын нэмэлт цагийн цалингийн төсөвт 297 сая евро зарцуулсан байна.

Жагсаал цуглаан эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд 2,400 орчим жагсагч баривчлагдаж, 1800 орчим цагдаагийн албан хаагч гэмтэж бэртэн, 11 хүн амь үрэгджээ. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад Францын ард иргэдийн 60 орчим хувь нь дахин жагсаал цуглаан хүчирхийллийг хүсэхгүй байна гэж хариулсан байна.

Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөний талаар сэтгэл дундуур явдаг иргэн Сэми Шалами “Шар хантаазтнуудын хөдөлгөөн амжилтад хүрээгүй. Энэ тэмцлээс ард иргэд юу ч олж аваагүй. Загсийн газар бидэнд юу ч өгөөгүй. Ердөө л гудамж талбайд учир утгагүй эмх замбараагүй байдал, хүчирхийлэл ноёлж, жагсагчид болон цагдаа нарын хоорон мөргөлдөөн үүсч олон хүн эрүүл мэнд, эзийн засгаараа хохирсон. Энэ жагсаал цуглаанаас харж болох ганц эерэг зүйл нь хүмүүсийн эв нэгдэл, энэ дэлхий дээр, Франц улсад юу болоод байгаа талаар дэлхий нийтэд мэдээлэл хүргэсэн явдал л байлаа” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж