2045 онд Монголын хүн ам хоёр дахин нэмэгдэнэ | News.MN

2045 онд Монголын хүн ам хоёр дахин нэмэгдэнэ

2045 онд Монголын хүн ам хоёр дахин нэмэгдэнэ

2045 онд Монголын хүн ам хоёр дахин нэмэгдэнэ

Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор  Монгол  Улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсч, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2030 онд 12.9 хувь, 2045 онд 16.3 хувь болж одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх нь. Иймээс хүн амын өсөлтийг дэмжих, өсвөр үе, залуучуудын хөгжил, нийгмийн хамгааллыг нь сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ.

Төсөөлөлд тусгаснаас үзвэл нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой болгож, зорилтот бүлэгт шилжүүлнэ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэх юм. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо бүрдүүлж, үе шаттай нэвтрүүлнэ.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх бодлого хэрэгжүүлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.

Цалингийн бодит өсөлтийг хангахуйц хэмжээгээр цалинг үе шаттай нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх замаар бага цалинтай хэсгийн эзлэх хувийн жинг бууруулна. Бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байр, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын салбар дундын дадлагын бааз, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв, мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв, хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын үйлчилгээний цогцолбор зэргийг барьж байгуулахаар тусгасан байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бар улс болгох 2019-11-17 192.82.71.85

Монголоо Азийн БАР улс болгон хөгжүүлэх САЙН БОДЛОГОТОЙ болох нь маш чухал юм. 3 сая хүнийг ядруурлаас гаргах чадавхи байхгүй МУУ засаглалтай хэвээр байх аваас 4 сая хүнд дэндүү хэцүү байх болно.

Avatar

Зочин 2019-11-17 150.129.140.75

Ajiltai humuus l huuhed toruulj baigaa ajilgui humuus genen zangaasaa bolj huuhed toruulj gudanjind hayj bna

Avatar

ааа 2019-11-17 212.139.94.250

Залуу гэр бүл бүр дор хаяж 3, болбол 4-5 хүүхэдтэй болцгоох хэрэгтэй. Манай Монголд хүн ам өсөх нь маш чухал. 10 саяулаа болсон байхад айх юмгүй дээ.

Avatar

Hiree medej zulzagalaarai 2019-11-17 64.119.27.172

Uhamsargui, bolovsrolgui yaduuchuud hiree medehgui zulzagalaad, huuhduudee surguuli zavsarduulna, ulsgunu, zodno, huchirhiilene, ****, esvel end tend huuhduudeeree guilga guilgaad suulgachihna. Mongold bolovsroltoi, uhamsartai, soyoltoi irged heregtei bolohoos hun hoguud hereggui. Hunii olnoor hugjdugguim, tsuuhun huntei ch irged ni chanarjij baij undur hugjij chaddagiig Luxembourg, Denmark. Finland, Norway, Monaco g.m. ulsuudiin jisheenees harj bolno.

Avatar

123 2019-11-17 43.242.243.126

2030 онд биш 2028-2029 онуудад 4 саяд хүрэх болуу, 5 саяд 2040 гэхэд л хүрчихнэ, амьжиргааны түвшин сайжрах тусам айлд 2 хүн заавал ажиллах шаардлагагүй, 1 хүн ажиллахад л гэр бүлээ тэжээх боломжтой болж байгаа, мөн их төрөлтийн 2р үе эхэлсэн байгааг анхаар !!!

Avatar

Зочин 2019-11-17 103.212.118.159

гарчигаа зөв оруулал даа та нарын өмнөөс ичих хэцүү юм аа

Avatar

Зочин 2019-11-17 202.9.42.235

Тэтгэвэрт гарчихаад төрийн ажил хийж байгаа хүмүүс ээ нэг мөсөн гаргаач ээ. Залуучууд нь ажилгүй байдаг аргаа ядааад Солонгос руу явж байна. Ахмадууд ажлын байраа залуу үедээ тавьж өгөөч дээ

Avatar

Зочин 2019-11-17 66.181.176.99

Тэтгэвэр аваад ажиллаж байгаа хүмүүс олон байшаа.Төсвийн байгууллагад жич:эмч багш сувилагч жижүүр гэх мэт.

Avatar

Natsagdorj 2019-11-17 64.119.21.67

Mongoliin urs mash olon boltigai bolovsroltoi ch bai bolovsrolgui ch bai yaduu hooson ch gesen oluulaa baina gedeg saihaan uunii chin toloo ovog deedes mini temzej amia zolij baisan yum

Avatar

Зочин 2019-11-17 103.229.123.4

тэтгэврээ тогтоолгохгүй суугаад байх юм аа нас нь хүрчихээд байхад

Avatar

Зочин 2019-11-17 103.229.120.58

Ялангуяа эрдэмтэд их сургуулийн багш нар тэр чаигээрээ буурал хүмүүс байдаг. Рэгдэл гэж юу ч хийдэггүй зөнөсөн өвгөн ШУА-г толгойлж байна

Avatar

DGG 2019-11-17 64.119.16.19

МОНГО улс

Avatar

Зочин 2019-11-17 66.181.190.100

Л үсэг алга зөв бич

Avatar

Х 2019-11-17 202.21.108.159

ХУУШКА МИНЬ ЯДАЖ ГАНЦ ҮГ ЗӨВ БИЧЭЭД СУРЧИХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж