Хятадын цэргүүд Хонгконгийн гудамжийг цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.17-нд нийтлэгдсэн

Хятадын цэргүүд Хонгконгийн гудамжийг цэвэрлэжээ

Хятадын цэргүүд Хонгконгийн гудамжийг цэвэрлэжээ

Хонконг дахь Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ 50 цэрэг өчигдөр /2019.11.16/ гарнизоны ойролцоох гудамж талбай дахь жагсагчдын босгосон хаалт, гудамжинд тарааж тавьсан тоосго, чулуунуудыг цэвэрлэсэн байна. Хонгконг дахь ХАЧА-ийн гарнизонд 12,000 орчим цэрэг байдаг ба тэдгээр цэргүүд нь ингэж гудамжинд ил гарч ирж, олон нийтийн ажиллагаанд оролцох нь маш ховор тохиолдол аж.

Зөвхөн тухайн орон нутгийн засаг захиргааны хүсэлтээр гамшгийн дараах сэргээн босголт, нийтийн дэг журмыг сахиулах зэрэг тохиолдолд гарч ирдэг ХАЧА-ийн цэргүүд өнгөрсөн 22 жилийн хугацаанд ганцхан удаа Хонгконгийн гудамжинд ил гарч байсан юм. Өнгөрсөн онд болсон хар салхины дараа тэд гарч ирж сэргээн босголтын аижлд тусалж байсан билээ. Хонгконг нь 22 жилийн өмнө Британиас салж, Хятадын мэдэлд шилжсэн.

Харин энэ удаад Хонгконгийн эрх баригчдын зүгээс ХАЧА-аас ямар нэгэн тусламж хүсээгүй аж. Хонгконгийн гудамжинд ажилласан цэргүүдийн ахлагч энэ бол дээрээс ямар ч тушаал даалгавар аваагүй, сайн дурын үндсэн дээр хийсэн ажил хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж