АНХААР: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.17-нд нийтлэгдсэн

АНХААР: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

АНХААР: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнгөрөгч Баасан гаригаас эхлэх Монгол орны нийт нутгаар цас орж, цасан  шуурга тавьж эхэсэн. Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн болон өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарснаас халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж, хээр гадаа осгож, хөлдөх эрсдэлтэйг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, баруун аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,зарм үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч 19-21 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 18-19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж