Нэмэлт:
Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Үүнээс нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багассан байна. Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өнөөдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна. Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй байна. Эрүүл мэндийн яам агаараас мэдээлэл авч, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, “холер” өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу хариу арга хэмжээг авч, зохион байгуулж байна.
Дашрамд дуулгахад, тус улсад 2017 оноос хойш “Холер” өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3889 хүн өвчилж, 26(0.7%) хүн нас баржээ. Иймээс ард иргэд та бүхэнийг холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Кениэс ирсэн төлөөлөгчдийг шинжилгээнд хамруулж байна
Африкийн Кени улсад болсон олон улсын хуралд Монголыг төлөөлөн оролцсон төлөөлөгчдийн нэг нь холер өвчний халдвар авч, эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Холер нь халдвартай өвчин тул тус улсаас ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд агаарын хөлгөөр газардангуут тусгаарлаж, урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг шинжилгээнд хамруулжээ. Дээрх олон улсын хуралд төрийн болон төрийн бус байгууллагын 20 төлөөлөгч оролцсон юм байна. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, холер өвчний шинж тэмдэг илрээгүй гэж эх сурвалж хэллээ.
Холер нь вибрионоор үүсгэгдэж бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд орох цочмог халдварт өвчин юм байна. Халдвартай ус, хоол хүнс зэргээр дамжигдана. Бүх насны хүмүүс өвдөх боловч ходоодны шүүс багатай, хоол боловсруулах замын архаг өвчтөй, архичин, цус багадалттай зэрэг эмгэгүүдтэй хүмүүс илүү өртөмтгий байна. Өвдсөний дараа хорын эсрэг бат бэх дархлаа тогтоно.
Өвчин цочмог эхлэх ба гол төлөв шөнийн цагаар бага зэрэг халуурах, гэдсээр эвгүй оргин өвдөж суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Зочин 2019-11-16 139.5.218.106
Терийн менгеер доншуучлахыг зогсоомоор юмаа хуралдаад хуралдаад юуч ойлгохгуй юмнууд галзуурч бн даа терийг цомхон болгоно гээд бур тэлээд бх юмаа
Зочин 2019-11-16 103.57.95.233
Bolohgui gazraar zavaarch yavaad irjdee
Зочин 2019-11-16 192.82.70.213
Төрийн албаны муусайн юмнууд улсын зардлаар онгоц дүүргээд нисэх юм .Хамгийн инээдтэй нь хэл мэдэхгүй мөртлөө явдаг.Очоод хэлгүй хүн шиг сууж бгаад ирдэг .Дэлгүүр хэсэж бгаад ирдэг.Бтдний татварын мөнгө хайран юм.Хэлний шалгалт аваад ойлгох чадвартай хүн явуулах хэрэгтэй
Зочин 2019-11-16 208.180.184.130
Хар Африкаас холхон байсан нь дээр шүү.
Зочин 2019-11-16 202.179.26.213
Хар хүүхэнтэй унтсан байх….
Иргэд 2019-11-16 103.57.94.167
Шал дэмий зардал гаргаж байх юм. Эрүүл мэндийн яамныхан түүний оронд Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн мэдрэлийн тасагт очоод өвчтэй хүмүүсийг хар, шалан дээр хэвтэж байна. Аймшигтай үнэхээр сэтгэл минь өвдөж байна. Өвчтөний өрөө гэж б**с эргэх зай ч алга. Манай улс үнэхээр хүнээ орхижээ. Эд баялгийн шуналтангууд дүүрчээ
Зочин 2019-11-16 100.15.111.162
Cholera uvchin Vibrio cholerae gedeg bacteriar haldvaraar uusdeg uvchin um.
irgen 2019-11-16 192.82.75.122
Хуралд оролцсоноороо сайжирдаг бол сайжирхаар л болтлоо доншуучиллаа. Ихэнх нь төрийн яамдын дарга нар бгааш дээ.
DR. PRADHAN 2019-11-16 197.211.58.249
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу
Зочин 2019-11-16 116.34.146.47
Удирдлага удаан орших тусам дарангуй нийгэмшил тогтох магдлал өндөр тул удирдлага дарагуйлах систем ийг ил гаргаж хөндөх тусам урамшуулан удирдлагаар сонгох системийг намын удирдлагын системд суулгаж байж нийгэм маань сайн засаглалтай болох юм байна.
Зочин 2019-11-16 202.9.43.65
Онгоцноос буунгуут нь яаралтай тусгаарлага гэнуу ямар тэнэг явдал вэ онгоцонд хамт ирсэн хумуус яах вэ
Зочин 2019-11-16 66.181.180.235
Piiisada nar yaah gej haa bsan har afric ruu shaalaadag bn daa//
Зочин 2019-11-16 112.72.12.3
Cham shig iim setgehuin, uhamsriin doroitoltoi bus ajil uurgee guitsetgej yavj baigaad irsen humuus shuu. Orond ni chi baihgui yaavdaa tee hahaha
яЗочин 2019-11-16 192.82.68.62
Хөөрхий улсаас 20 хүнд зардал гаргаж ени явуулж харагдаач. Олон улсын байгууллагын зардлаар яваад, хөөрхий нэг иргэн хоолондоо хорджээ.