Монгол арт галерейд өнөөдөр /2019.11.16/ зураг урлалын хичээлийг Олон улсын хөтөлбөрөөр амжилттай хэрэгжүүлж ирсэн “Монгол Тэмүүлэл” сургуулийн авьяаслаг сурагчдын уран зургийн бүтээл болон бүтээлийг ямар байдлаар судалж, эрэлхийлж түүнээс олж авсан мэдлэгээ англи хэл дээр тайлбар хийж судалгааны 5-6 ажлаа бүтээлийн хамт толилууллаа.
Мөн “World Children’s museum” АНУ-ын хүүхдийн музейгээс ирүүлсэн 120 гаруй бүтээлтэй нэгтгэн “Тэмүүлэл” нэртэй үзэсгэлэнг энэ сарын 20-н хүртэл үзэгчдийн хүртээл болгосон нь энэ юм. Уг үзэсгэлэнгээр дамжуулан эцэг эхчүүд хүүхдийн нүдээр орчлонг харж, хүүхдийнхээ ертөнц рүү өнгийх “боломжийг” олгожээ.
Б.ЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ