Зэвсэгт хүчнийхэн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчнийхэн мэдээлэл хийнэ

Зэвсэгт хүчний Жанжин штабаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлажээ.  “НҮБ-ын Энхийг сахиудах ажиллагаанд  Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо”сэдвээр Жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийх бөгөөд өнгөрсөн хугацаанд манай зэвсэгт хүчнийхэн хаана хаана хэрхэн алба хаасан талаарх бүхий л мэдээллийг тэрхүү хурлын үеэр сонсож болох юм байна. 2002 оны наймдугаар сард Зэвсэгт хүчний хоёр офицер Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн нь манай улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон анхны тохиолдол байжээ.  2002 оны арванхоёрдугаар сараас Баруун Сахар, 2005 оноос Судан, 2006-2008 онд Этиоп ба Эритрей, 2007-2009 онд Гүрж Улсууд дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар нийт 62 офицер /Баруун Сахарт 25, Конгод 16, Суданд 11, Этиоп ба Эритрейд 8, Гүржид 2/ үүрэг гүйцэтгээд байна.

Монгол Улсын зэвсэгт хүчнээс дэлхийн 3 тивийн 10 улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд нийт 3455 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөөгийн байдлаар зургаан  улсад 615 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Д.Цээнэ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж