Камбожид заан унахыг хориглолоо | News.MN

Камбожид заан унахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

Камбожид заан унахыг хориглолоо

Камбожид заан унахыг хориглолоо

Жил бүр сая сая жуулчид IX-XV зуунд баригдсан сүмүүдийн өлгий нутаг Анкорыг үзэх гэж Камбож руу аяладаг.

Юнескод бүртгэлтэй 400 км квадрат энэ цэцэрлэгт хүрээлэнг үзэхийн тулд жуулчид тусгайлан сургасан 14 зааныг унах нь түгээмэл. Тэгвэл заанууд бүгд хөгширсөн, эрүүл мэндийн асуудалтайн зэрэгцээ амьтны эрхийг хамгаалагчид албаны хүмүүст хүсэлт гаргаснаар цэцэрлэгт хүрээлэнд заан унахыг хориглох тухай шийдвэр энэ сарын 15-нд гарчээ.

Заануудыг эзэмшигч компани харж хандах ба 40 километрийн тэртээ нутгийн ойд амьдруулах гэнэ. Одоогоор эхний тавыг нь нүүлгэн шилжүүлээд байгаа бол ирэх хоёр сарын хугацаанд бусдыг нь нүүлгэх гэнэ.

Заан унахыг хориглохоос гурван жилийн өмнө тус цэцэрлэгт хүрээлэнд нэгэн өндөр настай заан хоёр жуулчныг тээвэрлэж байхдаа хэт халууны улмаас сөхрөн унаж нас барснаар амьтны эрхийг хамгаалагчид энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлжээ. Мөн өнгөрсөн жил нийт 14 мянган жуулчинд үйлчилсэн нэгэн заан олны нүдэн дээр амьсгал хураасан байна.

Тиймээс амьтан хамгаалагчид асуудлыг хөндөж тавьснаар дээрх заанууд эрх чөлөөтэй болжээ.

Эх сурвалж: unilad.co.uk

Б.Амарбаясгалан 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Haiz 2019-11-16 83.23.240.89

Mgld huuhed morin uraldaand orolcuulah asuudalyg bur muson boliulah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж