Х.Идэр шүүгчээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Х.Идэр шүүгчээс татгалзав

18.40 цаг.

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралдааны үеэр эхлээд шинжээч нараас шүүгдэгчдийн өмгөөлөгч татгалзсан. Тэд шинжээч нарын дүгнэлт үндэслэл муутай байна гэсэн тайлбар хэлсэн юм. Үүний дараа мөн шүүх хурлыг даргалагч, шүүгч Х.Идэрээс татгалзах хүсэлтээ Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж  тавьсныг шүүх хурлын бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Харин өмгөөлөгч н.Цэрэнжээ энэ хэрэгт улсын яллагчаар оролцож байгаа прокуроруудаас татгалзаж байгаагаа илэрхийлснээр шүүх хурал түр завсарлав. 

Шүүх хурал үргэжилж байна.


18.00 цаг:

“Х.Идэр шүүгчээс татгалзах үндэслэл алга” гэв

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурал түр завсарлаад байгаа билээ. Учир нь шинжээчдээс мэдүүлэг авах үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлыг даргалагч Х.Идэр шүүгчээс татгалзаж, үндэслэлээ энэ хэргийг  үнэн зөв шүүх эргэлзээ төрж байгаагаар тайлбарласан.

Харин шүүх бүрэлдэхүүн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн гаргасан Х.Идэр шүүгчээс татгалзах хүсэлтийг хэлэлцээд үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргажээ.


17.45 цаг:

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурал түр завсарлаад байгаа билээ. Учир нь шинжээчдээс мэдүүлэг авах үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлыг даргалагч Х.Идэр шүүгчээс татгалзаж, үндэслэлээ энэ хэргийг  үнэн зөв шүүх эргэлзээ төрж байгаагаар тайлбарласан.

Харин шүүх бүрэлдэхүүн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн гаргасан Х.Идэр шүүгчээс татгалзах хүсэлтийг хэлэлцээд үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргажээ.


“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралдаанд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэрчээр оролцсон юм. Тэрбээр “Гэр хорооллын 170 мянган өрхийн өвөлжилтөд зориулан “Нүүрс” хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн хөтөлбөр учраас Л.Гансүх ямар ч шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүйгээр оролцсон. Айл гэрт нүүрс нь хямдарч очсон гэж буруутгамаар байгаа бол намайг буруутга. Энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн нь Засгийн газар. Тэгэхээр Засгийн газрын санаачилсан хөтөлбөрийг шүүмээр байгаа бол Ерөнхий сайдаар ажиллаж байсан намайг шүү” гэж мэдүүллээ. 

Түүнээс улсын яллагч “Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөр мөн бол Засгийн газрын хуульд заасны дагуу хуралдаанаараа хэлэлцүүлж, батлуулах ёстой.  Хөтөлбөрт суугдсан төсвийг Төсвийн тухай хуульд тусгаж, хэрэгжүүлэх ёстой гэж Ч.Улаан сайд мэдүүлэг өгсөн байна. Тэгэхээр “Нүүрс” хөтөлбөр яг ийм дүрмийнхээ дагуу хэрэгжсэн хөтөлбөр мөн үү” хэмээн асуухад “Яагаад гэвэл энэ хөтөлбөрт төсвөөс мөнгө гаргаагүй. Ч.Улаан сайдын хэлж байгаа нь бол Засгийн газрын тогтоолын дагуу УИХ-аар батлуулаад, төсвийг нь суулгаж өгдөг төсөл, хөтөлбөрүүд юм. Ийм хөтөлбөрт төсвөөс шаардагдах хөрөнгийг нь гаргадаг” гэж хариулав. 

Түүнийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсны дараа шинжээчдээс мэдүүлэг авч байна.

Шинжээчдээс мэдүүлэг авах үеэрЛ.Гансүхийн  өмгөөлөгч Ц.Баасандорж “Х.Идэр шүүгч та энэ шүүх хурлыг үнэн зөв шүүх эргэлзээ төрж байна. Яг одоо би танаас татгалзаж байна. Энэ шинжээч нарыг үнэн зөв хариулах боломж та олгохгүй байна. Тиймээс Х.Идэр шүүгч танаас татгалзаж байна” гэв.

Харин улсын яллагч, шүүгчийн зөвшөөрөлгүй гарсан тул өмгөөлөгч Ц.Баасандоржид арга хэмжээ авч өгөхийг хүслээ.  Шүүх хурал түр завсарлалаа.


16.50 цаг.

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралдаанд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэрчээр оролцсон юм. Тэрбээр “Гэр хорооллын 170 мянган өрхийн өвөлжилтөд зориулан “Нүүрс” хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн хөтөлбөр учраас Л.Гансүх ямар ч шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүйгээр оролцсон. Айл гэрт нүүрс нь хямдарч очсон гэж буруутгамаар байгаа бол намайг буруутга. Энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн нь Засгийн газар. Тэгэхээр Засгийн газрын санаачилсан хөтөлбөрийг шүүмээр байгаа бол намайг шүү” гэлээ. 

Түүнийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсны дараа шинжээчдээс мэдүүлэг авч байна.

 Шүүх хурал үргэжилж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Шүүх хуралд Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцох хүсэлтээ өмнө нь тавьж байсан билээ. Үүний дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд тэрбээр гэрчийн мэдүүлэг өгч байна. Олон нийтэд нээлттэй болж байгаа шүүх хуралд гэрчээр оролцсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нүүрс” хөтөлбөр Шинэчлэлийн Засгийн газрын гурван том зорилтын хүрээнд хийгдсэн ажил” гэлээ. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд хийсэн ажлаа тайлбарлахад хохирогч талын өмгөөлөгчийн зүгээс асуултанд хариулахыг шаардсан юм. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийг ярихын тулд эхлээд яаж эхэлсэн талаар нь ярих ёстой гэсэн тайлбарыг өглөө.

Шүүх хурал үргэлжилж байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж