Гаалийн ерөнхий газрын мэдээгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 11 593.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу 772.8 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1464.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Монгол улс 2019 оны эхний 10 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 75 улсад бараагаа экспортлож,150 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.
Холбоотой мэдээ