Муу эзнээс хөөрхий амьтдыг авардаг “муу” залуус

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

Муу эзнээс хөөрхий амьтдыг авардаг “муу” залуус

Муу эзнээс хөөрхий амьтдыг авардаг “муу” залуус

Тэд аймаар харагддаг хүчирхэг залуус. Бид чоппер эсвэл байкер гэж сонсохоороо л биеэрээ нэг шивээстэй, бариу савхи өмссөн, бүлэг бүлгээрээ чанга дуутай мотоциклоо унаад давхиж байдаг бүтэхгүй залуусыг төсөөлдөг. Гэхдээ тэд амьтанд хайртай бөгөөд сайхан сэтгэлтэй гэвэл та итгэх үү?

"Шивээстэй аврагчид" буюу "Rescue ink" бүлгийн байкерууд бол тийм л залуус. Жишээ нь тэд нэг удаа хууль бус нохой тулаан руу дайрч орон тэнд байсан бүх нохдыг аварч байсан. Үүнээс гадна эдгээр залуус тахиа, гахай, морь, тэр бүү хэл аварга могойг ч муу санаат хүмүүсээс авардаг.

Эдгээр үйлдлийх нь хариуд нутгийнх нь оршин суугчид тэднийг баатар хэмээн хүндэтгэж, тэд өдөрт 250 орчим тусламжийн дуудлага хүлээн авч, тэр бүрд нь цааргалахгүйгээр очиж хөөрхий амьтдад тусалдаг гэнэ.

Бүлэглэлд бүх насны, аль ч хүйсний хүмүүс байдгийн дотор цагдаа, хуульч, хүндийг өргөгч гэх мэт мэргэжилтэй хүмүүс ч байдаг ажээ.

Эх сурвалж: elitereaders.com

Б.Амарбаясгалан 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж