Шри-Ланкчууд шинэ ерөнхийлөгчөө сонгож байна

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

Шри-Ланкчууд шинэ ерөнхийлөгчөө сонгож байна

Шри-Ланкчууд шинэ ерөнхийлөгчөө сонгож байна

250 хүнийг хөнөөсөн аймшигт явдлаас долоон сарын дараа Шри-Ланкчууд шинэ удирдагчаа сонгох гэж байна.

Хэдэн арван жил үргэлжилсэн иргэний дайн 2009 онд дууссанаас хойш гурав дахь удаагаа болж байгаа энэхүү сонгуульд 35 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд одоогийн ерөнхийлөгч дахиж нэр дэвшээгүй гэнэ.

Долоон сарын өмнө Исламын улс бүлэглэлийн дайчид Шри-Ланкын сүм болон дээд зэрэглэлийн зочид буудал руу халдаж  253 хүнийг хөнөөсний дараа одоогийн ерөнхийлөгч Майтрипала Сирисена маш их шүүмжлэлд өртөж, улмаар дахин сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан байна.

Иргэд дээрх халдлагыг засгийн газрын хайхрамжгүй байдлаас үүдэн улсад нь том хохирол учруулсан хэмээн үзэж байгаа аж. Учир нь халдлага болдог сарын эхнээс л энэтхэгчүүд Шри-Ланкад сануулж байсан ч батлан хамгаалахын нарийн бичгийн дарга нь төлөвлөгдсөн халдлагын талаар мэдээллийг эрх баригчидтай зохих ёсоор хуваалцаагүй юм.

Шри-Ланкын дараагийн ерөнхийлөгч хэн байж болох вэ?

35 нэр дэвшигчийн нэрийг жагсаасан 61 см урт жагсаалтыг үл харгалзан хоёр хүнд л бүх хүний анхаарал төвлөрч байна. Тэдний нэг нь ахынхаа ерөнхийлөгч байх хугацаанд батлан хамгаалахын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хүний эрхийг зөрчихийн эсрэг арван жилийн турш хүчтэй тэмцэж байсан Готабхая Ражапакса.

Тэрбээр Тамилс тэргүүтэй олон мянган хүн 2005-2015 оны хооронд хулгайлагдсан хэргийг илрүүлэхэд болон иргэний дайныг эцэс болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ алдартай.

Дээрх хичээл зүтгэл, халдлагын дараах байр суурь нь нутгийн олон Сингаль буддистуудын итгэлийг хүлээж, сонгогчид түүний эсрэг иргэний харьяалал мэтийн асуудлуудыг үл тоон дэмжиж байгаа гэнэ.

Харин түүний өрсөлдөгч Сажит Премадаса сонгогчдын аюулгүй байдлын асуудал дээр дөрөөлөн хэрвээ сонгогдвол Тамилын барс бүлэглэлийг дарсан армийн ахлагч СаратФонсекад үндэсний аюулгүй байдлыг хариуцуулна хэмээн амлажээ.

Б.Амарбаясгалан 

Эх сурвалж: bbc.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж