Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал хойшлов

Дөрвөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.20 цагт  эхэлсэн ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч н.Хувцагаан тодорхойгүй шалтгаанаар ирээгүй, Т.Цогтын өмгөөлөгч н.Тунгалаг өөр шүүх хурал давхацсан шалтгаанаар ирээгүй тул хурлыг энэ сарын 24-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа. 

Г.Маралмаагийн тухайд "Өмгөөлөгч н.Хувцагаантайгаа холбоо бариагүй тул ямар шалтгаанаар ирээгүйг нь мэдэхгүй. Есөн сартай жирэмсэн биеийн байдал хэвийн байна" хэмээн шүүх бүрэлдэхүүнд мэдүүлэв. 

Тэдэнд холбогдох хэргийг хянах явцад Улсын яллагч н.Цолмон Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар буюу хүний амь нас эрсдэж болзошгүй байгааг мэдсээр байж, хуулийн байгууллагад хандаагүй гэх зүйл ангиар таван жилийн хорих ял оноохоор яллах дүгнэлт үйлдээд буй. Харин хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноохоор төлөвлөсөн байдаг.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж