Хонгконг сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн их хямралд өртчихөөд байгаагаа хүлээн зөвшөөрч байна.
Хонгконгийн эдийн засаг өмнөх улирлын мэдээлэлтэй харьцуулахад долдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд 3.2 хувиар буурсан байна. Энэ нь Хонгконгийн эдийн засаг хоёр улирал дамнан буурсан гэсэн үг бөгөөд үүнийг эдийн засгийн хямрал хэмээн үзэж болно.
Дэлхийн олон орны жуулчид Хонгконгруу аялахаас зайлсхийж, дэлгүүр хоршоод нь босогчид болон цагдаа нарын тэмцэлд яах ч аргаа олохгүй шаналцгааж байна.
"Энэ оны гуравдугаар улиралд дотоодын эрэлт хэрэгцээ эрс доройтож, нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал зах зээл, худалдаа наймаанд хүчтэй нөлөөлж, хэрэгцээ, хөрөнгө оруулалтын хэмжээг ихээр сулруулж, эдийн засгийн хэтийн төлөвийг нураалаа. Хүчирхийллийг таслан зогсоож, энх тайвныг эрхэмлэвэл эдийн засаг эргэн сэргэхэд нэн тустай. Засгийн газрын зүгээс нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, аж ахуй нэгжүүдийг дэмжин, аюулгүй байдлыг нь хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авсаар байх болно" хэмээн засгийн газрын мэдэгдэлд нь дурджээ.
Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээрээ цаашид үргэлжилбэл энэ жилийн эдийн засаг 1.3 хувиар доройтно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Эх сурвалж: bbc.com
Б.Амарбаясгалан