Вьетнамд хулгай хийсэн Монгол иргэдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

Вьетнамд хулгай хийсэн Монгол иргэдийг баривчилжээ

Вьетнамд хулгай хийсэн Монгол иргэдийг баривчилжээ

Нэмэлт: 

Жуулчдын эд зүйлсийг хулгайлж байгаад Хо Ши Мин хотын цагдаагийнханд саатуулагдсан Монгол иргэдийн нэрс ил боллоо. Тодруулбал, Доржхоролын Амарболд /20 настай/, Лхагвасүрэнгийн Оргилсүрэн /34 настай/, Ганзоригийн Хосбаяр /22 настай/, Аюушийн Шинэхүү /32 настай/, Сэрээтэрбатын Мөнхцэцэг /30 настай/, Цэцэгмаагийн Чимгээ /29 настай/ гэж мэдээлээд байна.

Халаасны хулгай хийсэн Монгол залуусыг саатуулжээ

Вьетнамын Хо Ши Мин хотын цагдаагийн газар өчигдөр /2019.11.15/ жуулчдын эд зүйлсийг хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчлан саатуулжээ. Ингээд өөрсдийгөө Монгол гэж мэдүүлж, хэргээ хүлээсэн зургаан этгээдийн зургийг олон нийтэд зарлан нийтэлсэн байна.

Тус хотын цагдаагийн ажилтнууд жуулчдын их цуглардаг газруудад нэмэлт эргүүл хийх даалгавар авч, гэмт этгээдүүд баривчлагдсан газрын ойр хавийг нууц камераар хянаж байжээ. Нууц камераар сэжиг бүхий дөрвөн этгээд байгааг ажигласан цагдаа нар тэднийг үйлдэл дээр нь барихаар тандаж байжээ.

Япон улсын иргэн 44 настай Шиня Фукуада iPhone утсаа алдсан, мөн тус улсын иргэн Нишихара Ясундо түрийвчтэй мөнгөө алдсан хэмээн цагдаад хандсан байна. Хо Ши Мин хотын цагдаагийн газар монгол иргэдээс нийт 231 ам.доллар, 29 000 иенийг хураан авчээ.

Эх сурвалж: Tienphong.vn

Монгол иргэд Бангкокт хулгай хийгээд баригдав 

Он гарсаар гадны орнуудад тэр дундаа Вьетнам, Тайланд зэрэг жуулчид ихээр ирдэг Азийн орнуудад Монгол иргэд халаасны хулгай хийж байгаад баригдсан гэх мэдээлэл ойр ойрхон чих дэлсэх болсон. Хэдхэн хүний явуургүй үйлдлээс болж Монгол иргэд гадны улсуудад зорчиход улам л төвөгтэй байдал үүссээр байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Тайландын нийслэл Бангкок хотын олон улсын нисэх буудал дээр халаасны хулгай хийж байсан Монгол Улсын гурван иргэнийг тус улсын цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилсан юм. Тэд баригдахаасаа хоёр долоо хоногийн өмнө нисэх буудлаар үйлчлүүлж байсан жуулчдын халааснаас эд зүйлийг хулгайлж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байдаг.

Б.Хишигбат /40 настай эр/, Б.Төрмөнх /41 настай эр/ Б.Өлзийбаяр /35 настай эм/ нар нь саатуулагдах үедээ их хэмжээний гадаадын мөнгөн дэвсгэрт буюу 200 мянган тайланд бат, 8600 ам.доллар, 3650 евро, 900 мянган иен, 1355 аргентин песо, 400 мянган вьетнам дон, 500 австрали долларыг биедээ авч явж байжээ.

Тайландын хааны ордонд монголчууд хулгай хийж байгаад баригдав

Монгол Улсын гурван иргэн М. Батболд, С. Солонго, Г. Золзаяа нар нь гуравдугаар сарын 28-ны өдөр Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагдсан.

Уг ордныг үзэхээр жуулчид олноороо зорин ирдэг бөгөөд дээрх гурван иргэн АНУ-ын жуулчдын бэлэн мөнгө, банкны карт болон бусад эд зүйлсийг хулгайлж, хулгайлсан картаараа дэлгүүрээс худалдан авалт хийсэн байна. Харин бэлэн мөнгө, карт зэргээ алдсан жуулчид хааны ордны цагдаагийн хэсэгт хандсанаар гэмт этгээдүүдийг хайж эхэлжээ.

Монголын хип хоп дуучин Бангкокт хулгай хийгээд баригдав

Бангкок хотын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилсан гэх мэдээ энэ оны дөрөвдүгээр сард гадны хэвлэлүүдээр гарсан. Тайландын цагдаагийн газар тэдний хоёр нь 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр нарыг монгол хипхоп урсгалаар уран бүтээл хийдэг дуучид болохыг олж мэдсэн гэж мэдээлэв.

И.Мөнхбаярын тайзны нэр нь “Infinity Mue” бөгөөд тэрбээр 2018 онд реппер Г.Энэрэлийн “Sweet”, BadСucci дууг хамтран дуулж байжээ. Дөрвөн жилийн өмнөөс тэрбээр “Infiniti” нэрээр уран бүтээл хийх болсон ч энэ нэрээ “Infinity Mue” болгож өөрчилсөн байна. Тэрбээр бие даасан гурван уран бүтээлтэй. Гэсэн ч дуундаа клип хийлгэж амжаагүй учир түүнийг тийм ч олон хүн танихгүй. Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь Словакын жуулчны 2,000 баттай хэтэвч ($63 орчим) болон бусад үнэт эд зүйлсийг авсан байжээ. Хулгайн хэрэг гарсны дараа ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олдсон аж. Цагдаа нар хяналтын камерны бичлэг шалгаад гурван этгээд хэтэвчийг хогийн саванд хаяад явсныг тогтоосон байна.

А.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
193
БурууБуруу
36
ТэнэглэлТэнэглэл
21
ХарамсалтайХарамсалтай
17
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж