Энэ сарын 24, 25-ны өдрөөс эхлэн бороо болон нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч хүйтэрнэ гэж Ус цаг уур судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.
Тариалангийн бүс нутгаар 9 дүгээр сарын 21-нд зарим газраар бороо, 24-25-нд ихэнх нутгаар бороо нойтон цас орох юм байна. Салхи 14-16 метр секунд хүрч шороогоор шуурна. Харин энэ сарын 20,21 -нд Хэнтийн нутгаар, 22-нд Хэнтий, Дорнодын зарим нутгаар бороо, 24-нд шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр нойтон цас орж салхи зүүн ба баруун өмнөөс хойш эргэж 5-10 зарим үед түр зуур 12-16 метр секунд хүрч шороогоор шуурна. Ихэнх нутгаар энэ сарын 25-наас сэрүүснэ.
Ц.БАЯР
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ